Солонгост зорчих визийн мэдүүлгийг албан ёсны 10 төвд авдаг
БНСУ-ын Элчин сайдын яамнаас өчигдөр буюу 02 дугаар сарын 16-нд анхааруулж мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Монголд хууль бусаар виз зуучлагчид өмнөд Солонгос руу явах болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хүн тус бүрээс 10 саяас дээш хэмжээний төгрөг авч залилах хэрэг маш их гарч байна. Монгол Улс дахь Солонгосын ЭСЯ виз мэдүүлэгч болон залилан хийж байгаа этгээдүүдийн хэнээс ч мөнгө авсан хэрэг гараагүй бөгөөд ЭСЯ ямар ч визнээс хураамж авдаггүй болохыг мэдэгдэж байна. Тиймээс худал мэдээлэлд итгэж цаг хугацаа, мөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна” гээд визийн мэдүүлгийг зөвхөн дараах 10 төвд авдаг бөгөөд үйлчилгээний хураамжаас өөр нэмэлт зардал огт шаарддаггүй гэжээ.


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.