Батлан хамгаалахын сайд БНХАУ, АНУ-ын Элчин сайд нартай уулзлаа
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Сяолун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл нарыг хүлээн авч уулзлаа. 

 Уулзалтаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны харилцаатай улсуудын Элчин сайд нартай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, БНХАУ, АНУ-тай батлан хамгаалах салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар харилцан санал солилцож ярилцав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Сяолун энэ жил Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярын хүрээнд батлан хамгаалах салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд амжилттай болсныг дурдсан.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд шинэ ажилд нь амжилт хүсээд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх байр суурь илэрхийлдгийг дурьдаад, салбарын цаашдын хамтын ажиллагааг улам бүр шинэ хэлбэр агуулгаар хөгжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан ажиллана гэдгээ илэрхийлэв. 
Г.Сүрэн
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.