Эбола вируст халдвараар 349 эмч, ажилтан амиа алдсан байна
2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД: Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.
Дүүргийн үзүүлэлттэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 2.1 хувь, Баянгол дүүрэгт 1.9 хувь, Налайх дүүрэгт 1.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.4 хувиар тус тус нэмэгджээ.

Нийт өвчлөгсөдийн 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 2214 дуудлага ирүүлсний 1128 тохиолдол буюу 50.9% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

ДЭЛХИЙ ДАХИНД: Эбола вируст халдвараар нийт 18008 хүн өвчилжээ

2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 18008 хүн өвчилж, 6437 (35%) хүн нас барсан байна.
12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

Гвинейд өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол, Либерит буурч, 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол, харин Сьерро-Леонд тархалт нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.