Дүнгийн  төлөөх арми
Боловсролын чанараараа дэлхийд өндөрт үнэлэгдэж, сурагчид нь ч олон улсын шалгалтад дээгүүр байр эзэлдэг Финланд улсын боловсролын системийг хүмүүс гайхаж байна. Үүний учрыг та бүхэнд танилцуулъя.
 
  1. Сурагчид ахлах сургуулиа төгсөхдөө ганцхан удаа шалгалт өгдөг
  2. Багш нар хүүхдүүдийн онцлогт тохирсон шалгалтын материал боловсруулдаг
  3. Сурагчдад эхний 6 жил дүн тавьдаггүй
  4. Гэрийн даалгавар гэхээр зүйл нэг их өгдөггүй. Учир нь гэр бол гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх газар гэж үздэг.
  5. 45 минут хичээллээд 15 минут амардаг гэх мэтчилэн дурдах сайшаалтай жишиг олон
Угтаа бол Финландын сургуулиуд хүүхдүүдийг дүнгийн төлөө сурч, бие биетэйгээ өрсөлдөж, хүүхэд насаа аз жаргалгүй, стресстэй өнгөрүүлэхээс авардаг. Хамгийн чухал нь хүүхдүүдийг амьдралд бэлддэг.
 
Харин өөр нэгэн улсад буюу Канадад бага ангийн сурагчдад даалгавар гэж бараг өгөхгүй, цүнхэнд нь хүнд ном дэвтэр ч байхгүй харин өдрийн хоол, ус, бээлий малгай л байдаг. Дөнгөж амьдралтай танилцаж буй тэднийг олон мөр гоё бичихийг шаарддаггүй гэнэ. Энэ бол дэлхийн боловсролын системийн нэгээхэн жишээ юм.
 
Одоо Монголын боловсролын систем хаашаа явна вэ гэдэг талаар бодъё. 6 настай хүүхдийг найз нөхөд, дуу хуур, чихэр жимсээр хууран 1р ангид оруулна. Харин удалгүй жижигхэн гарт нь үзэг бариулж, цэх суулгаад гоё бичиж, түгдрэлгүй уншиж, алдахгүй тоо бодохыг зааж эхэлдэг. Үүнээс үүдэн хичээлд явахаас халширч, сургуулийн хаалгаар оров уу үгүй юу уйлан дуугарах хүүхдүүд олон. Арга ч үгүй биз. Тэд арай өөр зүйл төсөөлж сургуульд орсон нь лавтай. Мөн бага ангийн сурагчдын гэрийн даалгаврыг хийлгэх нь ээж, аав, эмээ өвөө, ах эгч нарын шар үсийг босгож, тэр гэрт ёстой л дайн тулаан дэгдэж байна уу гэлтэй болдог нь үнэн. Хэрэв бид энэ боловсролын системийг өөрчлөхгүй байх аваас дүнгийн төлөө сурсан хий хоосон мэдлэгтэй ирээдүйг л бэлтгэнэ.
 
Үнэндээ хүүхэд сайн, муу сурах нь чухал биш. Ёс зүйтэй, зөв төлөвшилтэй, өөрийгөө илэрхийлж, бусдыг сонсох чадвартай болох нь хамгийн чухал боловсрол. Тиймээс зөв иргэнийг бэлтгэхийн тулд зөв систем боловсруулах шаардлага байсаар байна.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2023-03-09 03:43:53
    Дунд сургууль бол хүнээр хүн хийх эрхэм зорилготой байх учиртай. Хүн болчихсон хүн юунд ч түүртэхгүй дээ...
  • Зочин 2023-03-08 12:50:32
    Монгол боловсролын сайн тогтолцоотой байсан. Энд тэндээс худлаа юм дууриагаад. Дээд боловсролоор гэхэд л тэргуулдэггуй улс шуу дээ!!!
  • уншигч 2023-03-08 06:46:19
    Сургалтын хөтөлбөрийн хэт хүнд байгаа нь, хичээлийн цаг, багшийн зан байдал, ажлын үнэлгээ зэрэг нь хүүхдийн цаашид сурах сонирхлыг БАЙХГҮЙ болгож байна!!!!
  • Зэлэм 2023-03-07 06:38:47
    Энэ одоо гадаад улсаас монгол улсын иргэдийг боловсролгүй болгох хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байгаа юм биш үү
  • Ё.Цээл 2023-03-07 05:44:30
    хүүхэд сайн, муу сурах нь чухал биш. хүүхэд сайн, муу сурах нь чухал биш. хүүхэд сайн, муу сурах нь чухал биш. хүүхэд сайн, муу сурах нь чухал биш, тэнэгдүү бай...