ХБ: Евро бондын өрийг хэрхэн барагдуулах нь ''ТЭНГЭР МЭДЭХ'' хэрэг
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны бондын эргэн төлөлтийн тааар мэдээлэл хийсэн нь анхаарал татаж байв. Хөгжлийн банк мөнгө тарьдаггүй харин тармуурдаж авчирдаг байсныг УУЖ, ИДСЭН түшээтнүүд ойлгохгүй нь харамсалтай.
 
“Хөгжлийн банк” бие даан олон улсын зах зээлд гаргасан “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлөх мөн “Самурай” бондын 34 тэрбум иений өрийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх тус тус хуваарьтай байгаа.
 
Хөгжлийн банкны удирдлагын зүгээс “Самурай” бондын өр төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой болсноо зарласан. Харин Евро бондын өрийг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтүүд хангалтгүй, холбогдох шүүх хурал удаашралтай байгаа зэргээс харахад бондын өр төлбөрийг хаанаас олох нь ТЭНГЭР МЭДЭХ хэрэг болж байна.
 
Засгийн газар гадаад өр төлбөрөө барагдуулахын тулд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа энэ үед Хөгжлийн банкны бондын өр ийнхүү ээлжит толгойны өвчин болжээ.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.