Хятадын Ардын чөлөөлөх армийн (ХАЧА) экс цэргүүд 2006 оноос хойш интернэтийн сүлжээ ашиглан АНУ-д аж үйлдвэр, худалдааны тагнуул хийсэнд буруутгагджээ. Энэ тухай өнгөрсөн даваа гаригт тус улсын Хууль зүйн яам мэдэгдсэн байна.
ХАЧА-ийн “Нэгж 61398” хэмээх бүлэглэлд хамаардаг Ван Дон, Сүн Кайлиан, Вэнь Шиню, Хуан Зэюү, Гу Чунхуй нар нь АНУ-ын цөмийн цахилгаан станц үйлдвэрлэгч “Westinghouse Electric”, “SolarWorld AG”, “United States Steel” корпораци, “Allegheny Technologies” болон бусад компанийн техник технологи, үйлдвэрлэлийн нууцыг хулгайлж, Хятадад дамжуулсанд буруутгагджээ. Хуан Зэюү, Гу Чунхуй нь интернэт сүлжээний халдлага үйлдсэнд буруутгагдаад байгаа аж.
Хятадын тагнуулчид АНУ-ын төрийн болон төрийн бусад 140 гаруй компани, албан байгууллагад тагнуул хийсэн гэж тус улсын ерөнхий прокурор Эрик Холдер мэдэгджээ.
“Unit 61398” хэмээх тусгай тагнуулчдын хэргийн талаар Хятадын тал өчигдөр эрс няцаасан байна. БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чин Ган “Америкийн тал хэрэг явдлыг санаатайгаар гүтгэж байна. Интернэт сүлжээг ашиглан нууцыг хулгайлсан гэж Хятадын цэргийн таван офицерыг буруутгаж байгаа нь олон улсын харилцааны хуулийн үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хятад Америкийн харилцааны итгэлцэлд хохирол учруулж байна. Хятад улс тэр даруйд Америкийн талд эсэргүүцэл илэрхийлж, буруу ойлголтоо даруй зогсоож, заргаа цуцлахыг Вашингтоноос шаардсан” гэжээ.
Хятадын кибер тагнуулчид Шанхайд төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг тухай мэдээлэл өнгөрсөн онд цацагдаж байв.
Өглөөний сонин
С.Цээл