Чингэлэг тээврийн үнэ буурсан ч барааны үнэ буурахгүй
“Нэг чингэлэг ачаа 15 сая төгрөгт хүрч байсан бол 4 сая төгрөг болтлоо буюу бараг 3 дахин буулаа. Юмны үнэ одоо бууна” гэж ярьж байна. Гэхдээ бууна гэж найдах хэрэггүй. Учир нь чингэлгийн үнэ буурсан ч юанийн үнэ 510, доллар 3535 болчхоод байхад барааны үнэ буурна гэж ард олныхоо сэтгэл санаагаар тоглоод хэрэггүй гэж хэлж буй хэрэг.
 
Юмны үнэ буухгүй байгаа бас нэг шалтгаан нь Замын -Үүд -Эрээний чиглэлд зорчиж буй автобусны биетны үнэ  3 дахин нэмэгдчихээд байна. Тодруулбал зорчигч нэг талдаа 50 мянган төгрөгийн үнэтэй билетээр зорчиж байсан  ч автобусны хүрэлцээ муу хүмүүсийн урсгал их байгаа уяраас билетийн үнэ автоматаар нэмэгдэж Хятад талдаа ч тэр Монголд ч тэр 150 юань хүрчхэж. Энэ үзэгдэл амралтын өдрүүдэд бүр ч өндөр авч, унаа унашны гачланд автаж байгаа дүр зургийг Замын-Үүдээс бэлхнээ харж болно.
 
Нөгөөтэйгүүр барааны үнэ буух эсэх нь наймаачдын гарт байгаа гэхэд хилсдэхгүй бөгөөд Хятадад ч тэр Монголд ч тэр наймаачид үнээ зохиож, амандаа орсон тоогоо хэлж байгаа учраас буух тухай бодох, санахын ч хэрэггүй.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.