Нурах эрсдэлтэй барилгуудыг нурахыг нь хүлээх үү
Одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө “Төрийн ордон яг газар хөдлөлтийн төв дээр байгаа тиймээс нүүлгэсэн нь дээр” гэх яриа гарч зарим гишүүд сандарч юу юугүй ордныг нүүлгэе. Их тэнгэр орчим л боломжийн газар хэмжээж олны инээд хүргэж байсан ч хэсэг зуур тийнхүү хөөрөлдөөд таг мартсан.
 
Тэгвэл нийслэл орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд онцлоод байгаа. Энэ тухай 3 дугаар сарын 21-нд болох “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний үеэр нухацтай ярилцана, тэндээс үр дүн гарна гэсэн хүлээлт ч бий.
 
Газар хөдлөлтийн төлөвбайдлаас үзвэл 2005 оноос эхлэн нийслэл болон ойр орчмын бүсэд үүссэн газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн байдаг бөгөөд хот орчмыг тойрсон, идэвхитэй 6 хагарал байгааг тогтоосон ч  өөр идэвхитэй хагарал бас байгааг Японы эрдэмтэд 3 жил судалж байж сая тогтоосон гэдэг.
 
Тэгвэл идэвхитэй хагарал гэдэг нь хэдэн мянган жилийн өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөр, сорви бөгөөд тэдгээрийг судалсны үр дүнд Улаанбаатар хотоос баруун тийш 50 км зайд хагарал байгааг тогтоосон аж. Тэрхүү хагарал дээр 7.5 буюу түүнээс дээш магнитудын газар хөдлөлт болох магадлал бий бөгөөд хэрэв газар хөдөлж гэмээнэ нийслэийн нийт барилгын 20-30 хувь нь нурах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд ч нуухгүй байгаа юм.
 
Юутай ч энэ сарын 21-нд болох “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнөөр үнэн бодит олон мэдээлэл гарна гэсэн хүлээлт байна. Товчхондоо бол газар хөдөлтийн тухай мэдээллийг ард иргэдээсээ нуухгүй байх нь зөв бөгөөд дараагийн Сири, Турк болчихгүй байгаасай гэж булт олон хүсч буй. Тэгэхээр нурах эрсдэлтэй барилгуудыг нурахыг нь хүлээгээд суух хэрэг үү.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.