Ноолуурын санхүүжилт пицца болчихож
Монгол улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат болж байна. Өнөөдөр арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэнэ.
 
Хянан шалгах түр хорооны ажлын албанаас мэдээлснээр, энэ удаагийн сонсголыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн  зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн сэдвээр зохион байгуулж байгаа юм.
 
Одоогийн байдлаар “Ноолуур” хөтөлбөртэй холбоотой сонсгол явагдаж байгаа бөгөөд “Таван богд трейд” ХХК-ийн захирал Ц.Баатарсайханыг гэрчээр дууджээ.
 
“Говь” ХК ноолуур хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас “Голомт” банкаар дамжуулан нийт 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Ноолууын үйлдвэрийн тоног төхөөрөмж шинэчлэл” нэрээр авчээ.
 
Гэвч нийт дамжуулан олгосон ноолуурын санхүүжилтээс 17.6 тэрбум төгрөгөөр “Таванбогд трейд” ХХК болон “Таванбогд фүүдс пицца” ХХК-ийн зээл төлж, 8.0 тэрбум төгрөгийг хадгаламжинд байршуулсан тухай мэдээлж байна.
 
“Говь” ХК-ийн хувьцааны 50.1 хувийг “Таванбогд трейд” ХХК, 34 хувийг “Hide inter”, үлдсэн 15.9 хувийг бусад иргэд эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь Ц.Баатарсайхан, Савада Хидео нар аж.
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-03-18 02:08:25
    Зальтай новш вэ өрөө төлөч дээ
  • Zochin 2023-03-16 21:41:52
    Өндөр хүүтэй зээлүүлж мөнгө угаасан бна шүү дээ энэ чинь жинхэнэ луйвар биздээ авигач шүүх засагтай улс ч хэцүү юм даа
  • хэчс 2023-03-16 12:29:10
    Луйврын баагиий байсан байна
  • БҮТЭН ДАМПУУ ... 2023-03-16 03:43:32
    ХААН БАНКНЫ ЗАХИРАЛ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВААД ХАДГАЛАМЖИНДАА ХИЙЧИХСИЙН БИЗ ДЭЭ... ДЭЛХИЙ ДЭЛДИЙТРЭЭ ГАЙХАХ НЭЭ ДЭ...
  • Оюуг 2023-03-16 02:52:45
    Арай хурал бн. Их мөнгө зээлээр аваад юу ч хийгээгүй шахам дандаа бэлнээр гарсан зээлээ төлсөн ямар ажил хийгээгүй бүр банканд хугацаагүй хадгаламжинд хийсэн хө...