УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ямар асуудлаар гэрчээр дуудагдсанаа мэдэхгүй байна
Хөгжлийн банкны зээлтэй холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
 
Сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж байна. Уг төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гэрчээр дуудагдсан юм. Учир нь түүний хамаарал бүхий хэд хэдэн компани Хөгжлийн банкнаас зээл авчээ.
 
Үүнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тайбар өглөө. Тэрбээр “Хөгжлийн банкны сонсголд хоёр дахь удаагаа оролцож байна. Өнөөдөр 888 төсөлтэй холбоотой гэрчээр оролцож байна. Төрөөс бизнес, эдийн засгийг дэмжих янз бүрийн оролцоо явж ирсэн. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн олон зүйлийг мэдэж байгаа. Энэ төслүүдийн хувьд Засгийн газраас бодлогоо тодорхойлж, бүх эрсдэлийг нь арилжааны банканд үүрүүлж, зээл олгосон. Эрсдэлийг арилжааны банк, Хөгжлийн банк хариуцна гэх бодлого маш зөв байсан. Бодлого зөв байсан  ч хэрэгжилт гэдэг асуудал гарч ирдэг. Тухайн төслүүд зориулалтын хүрээнд зарцуулагдсан эсэх, үр дүн гарсан зэрэг нь их чухал байх. Энэ бол 10 жилийн өмнөх явдал, тэр үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдөр ямар асуудлаар дуудагдсанаа мэдэхгүй байна, бэлдэж амжсангүй” гэлээ.
 
Мөн “Надтай холбоотой, хамаарал бүхий компани төслийн зээлээс авсан асуудал байна. Зарим нь шууд хамаарал, хамаарал бүхий компаний нэрс байна. Зээлийн гэрээн дээр тухайн компанитай шууд гэрээ хийсэн. Гуравдагч этгээдээр гарын үсэг зурж, тамга дарж, хариуцлага хүлээгээгүй. Ийм л бичиг баримт харагдаж байна билээ. Арилжааны банкнаас авч байгаа зээлд Ерөнхий сайдын зөвлөх байсан ч нөлөөлөх зүйл байхгүй” гэх тайлбар өглөө.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дорж 2023-03-17 01:31:16
    АВСАН ЗЭЭЛ ОЛОН АЛЬ ЗЭЭЛ АССУУХ ГЭЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙ БНА
  • иргэн 2023-03-16 14:16:19
    8 жилийн өмнө Ерөнхий сайдын зөвлөхөөр маш муу ажилласан нь энэ сонсголоос харагдлаа. Ийм хүмүүсийг дахиж төрд бүү ойртуул....
  • Иргэн 2023-03-16 05:54:20
    Асуудлаа бол сайн мэдэж байгаа, АН бас цагаан захтантай тэмцэнэ гэл үү, хамгаалалтгүй болждээ...тэнэглэ...