Гэр бүлийн хүчирийлэлд өртсөн хүүхэд өдгөө ухаангүй байгаа. Олны сэтгэлийг сэртхийлгэсэн эл мэдээлэл өр нимгэн нэгнийг өнөөдрийг хүртэл нойргүй хонуулж буй биз.
Олон ч удаа ийм асуудал гарч олон нийтийн сүлжээнд мянгантаа яригдсан ч өнөөдөр улстөрчид ганц үг ганхийхгүй гэхэд болно. Харин УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд гэж ирээд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг чангатгах хууль эрх зүйн орчныг сайжруулна гэж сая нэг юм ам ангайв. Уг нь 4 жилийн өмнө энэ асуудлыг ярьж байсан ч мөнгө төгрөгний асуудал руу явж ороод анирлаж байв.
Гэр бүлийн асуудлын гол хохирогч нь хүүхэд байдаг. Энэ тухай амтай болгон ярьдаг ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авсан нь үгүй.
Тэгвэл юутай ч олон жил яригдаж буй Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь гэж олны зүгээс харж, хүлээж байна. Гэтэл Хууль зүй дотоод хэргийн яамнаас оруулж ирэх энэ хулийн төсөл УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэхгүй, хэлэлцэх жагсаалтад багтаагүй нь тун тоогүй. Уг нь улстөрчид болохгүй юмыг ч болгоод ар өврийн хаалга хэрэглэж, бүр болохгүй бол авлигадаж байгаад ч болов ажлаа бүтээдэг шигээ хүүхдүүдийн төлөө ажилламаар байгаа юм.
Товчхондоо бол Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууах нь удаашрах тусам гэр бүлийн хүчирхийлэл газар авч, хүүхэд хохирно гэдгийг хууль батлагсдад ойлгох ухаан дутаад байгаа хэрэг. Тиймээс тэдэнд ухаан хайрла гэж бурхнаас гуйх болж байх шиг байгаа юм. Хүүхдэд ээлтэй байхаар хууль хэлэлцэгдэж батлагдаж л байвал хэнээс ч юу ч гуйсан яах вэ, гэж үртэй хүн бүр хэлэх нь гарцаагүй.

ErenNews.mn
С.Цээл
С.Цээл