Энэ хэдэн өдөрт дэлхийн томоохон улсын тэргүүнүүдийг яллах, баривчлах тухай мэдээлэл олон нийтэд түглээ. Тухайлбал Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, тус улсын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг Украины хүүхдүүдийг хууль бусаар ОХУ-д албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутгаж, баривчлах тушаал гаргасан.
Мөн АНУ-ын Манхэттений тангарагтны шүүгчид ерөнхийлөгч асан Дональд Трампыг мөнгө гуаасан гэх мэт хэд хэдэн хэрэгт яллан, мягмар гарагт баривчлахаар болсон тухайг нь мэдэгдчихлээ.
Тэгвэл үүний дэргэд Монгол Улсын Засгийн газраас мэдэгдээд байгаа 5Ш ажиллагааны нэг ШУВУУ бол өчүүхэн аж.
Энэ хүрээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар эхлээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Тэр мөн “Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90, үүний дотор авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байсан 7 хүн байна. Тэдгээр хүмүүс дээр иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарын иргэд нэмэгдэж болзошгүй. Ингэхээр 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна” гэж мэдэгдсэн.
Манай улсын хувьд дэлхийн 23 улстай 36 төрлийн эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулсан. Мөн авлигын эсрэг олон улсын конвенцод нэгдсэн, интерполын гишүүн. Тиймээс интерполын гишүүн орны хувьд харилцан хүлээсэн үүргийнхээ хүрээнд оргон зугтсан хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлт өгөх боломжтой юм билээ.
Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар нэгэнт оргон зайлсан хүмүүс тухайн буюу ихэнх нь АНУ-ын давхар иргэншилтэй болчихсон учраас авч ирж чадахгүй, хулгайч нарыг авч ирэх гэж байж заавал олон нийтэд зарлалаа хэмээн гоочилж байгаа.
Юутай ч засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласных зангаргаа харуулж, хариулага тооцохыг нь харж л байя.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Б.Төгөлдөр