Уснаас хуурай гарч л байвал...
“Д.Тогтохсүрэн гэж нэг ээрч муурсан нөхөр сүүлийн үед овоохон бантан хийдэг болж” гэж олны зүгээс ярих болж. Үнэндээ ч тэрбээр болсон болоогүй зүйл ярьж олныг бухимдуулдаг нь үнэн л дээ. Тэр бусдын өмнөөс болсон болоогүй зүйл ярьдаг байсан бол одоо бусдыгаа матдаг болчихож. Түүний эл үйлдлийг тойргынхоо иргэдтэй уулзалт хийхдээ дугтуй тарааснаас харж болно.
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга тэрбээр “Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллах үеэрээ Монгол ёсоор 5, 6-хан ахмадад 20 мянган төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн...” гэж байгаа боловч үгэн дотор үг гэгчээр журмын нөхрийгөө “Сумын засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хнү нь энэ байна гэж зааж өгсөн...Түүнээс тараах мөнгө надад байхгүй. Энэ чинь тэгээд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй ч зүйл биш. АТГ-аас дуудсан юм алга. Дуудвал дуудна л биз. Санаа зовох юм алга” гэж пээдэлзсэн.
 
Тэгвэл энэ нь нэг талаараа Сумын засаг дарга мөнгө тараалгасан юм шиг харагдаж буй бөгөөд “Уснаас хуурай гар ч л байвал хэн ч байсан надад ёстой хамаагүй...” гэж хэлж буйтай агаар нэг гэж ойлгогдож байгаа юм.
 
Нөгөөтэйгүүр “АН-ынхан бичлэг хийж новширлоо” гэсэн нь сөрөг хүчнээ ёстой л зууж байна даа гэж ойлгогдсон.
 
Товчхондоо бол өөрөө л уснаас хуурай гарч байвал хэнийг гишгэлж дэвслэх нь үнэндээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд ёстой хамаагүй бололтой юм даг уу даа.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.