Боомтууд сайдтай ч,  сайдгүй ч хүсвэл хөгжинө
Боомтуудад болохгүй, бүтэхгүй бүхэн нүүрлэж байсны тод илрэл нь өдгөө олны анхаарлыг татаад буй нүүрсний хэрэг.
 
Энэ мэтчилэн том хулгайг үгүй хийж, хөгжлийн гарааг шинээр эхлүүлэхийн тулд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын нэг чиглэлээ Боомтын сэргэлт гэж тодорхойлсон. Тэр ч утгаараа Засгийн газар Боомт хариуцсан сайдтай болсон. Тэр нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа. түүнийг өнгөрөгч нэгдүгээр сард томилсон.
 
Үнэндээ боомтын бүх үйл ажиллагааг цахимжуулж, хяналатыг чангатгаснаар хариуцсан сайдтай ч , сайдгүй ч хөгжихөөр байгааг өнгөрсөн хугацаанд тодхон харуулсан үйлдлүүд болж байна.
 
Тодруулбал, хоёрдугаар сард л гэхэд ГЕГ-ын Цахим удирдлагын төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээсэн. Ингэснээр гаалийн 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерын хяналтын системийг нэг дороос удирдлагаар хангах, хянах боломж бүрдсэн.
 
Мөн тухайн боомт байршиж буй аймгуудын удирдлагууд ч өөрсдийн санаачилгаар хамын ажиллагаагаа эхлүүлэх боомж нээлттэй байгааг харж болно.
 
Жишээлбэл, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хил залгаа БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, боомтынхоо үйл ажиллагаа, цаашлаад улс, аймаг, иргэдийнхээ эдийн засагт хувь нэмэр болохуйц шийдвэрүүдийг гаргачихлаа.
 
Тодруулбал, засаг дарга Э.Болормаа ШУӨЗО-ны Алтай аймагт айлчилж, ажиллахдаа Буган-Такашикэн боомтоор нэг иргэн өдөрт 8000 юань (4.094.000₮) хүртэлх бараагаа татваргүй гаргаж, чөлөөт бүсэд борлуулах боломжийг нээсэн байна.
 
Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, мал аж ахуйн бүтээгдэхүүн эксортлох, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 72 цагийн визгүй аялал жуулчлалыг хэрэгжүүлж, хамтран ажиллах, Алтай уулыг тойрсон бүс нутгийг хамарсан эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллах, Монгол улс, ОХУ, БНХАУ-ын хил гаалийн чөлөөт бүс байгуулах, өвлийн аялал жуулчлал болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өвлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр тохиролцсон.
 
Товчхондоо, нийслэлд суугаа Боомт хариуцсан сайдаас илүү орон нутгийн удирдлагуудын түвшинд Боомтын сэргэлт илүү хурдтай явагдах нь гэдгийг баталчихлаа.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2023-03-23 01:44:09
    ,,ТЭНГЭР ЗАЯАТАЙ ,БИЛЭГ ТАНХАЙ ГЭЖ ДАНАЛЗАЖ,, ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭДЛЭЭД ЭЦЭСТ ЯДУУРААД БУРУУТААТ ИРЭХЭЭР БУСАД РУУ БУХДАГ МОНГОЛЧУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ БОЛООД ТЭР ...
  • Иргэн 2023-03-22 15:20:51
    Иргэдийн оролцоо, ил тод шилэн бх нь боомт хөгжих үндэслэл болох бол уу, дарга олшрох тусам хүнд суртал, авилага нэмэгдэнэ