Хийн хоолойн төслийг Хятадын тал дэмжээгүй гэх мэдээллийг ОХУ няцаав
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлалын дараа Монголоор дамжих хийн хоолойн төслийг Хятадын тал дэмжээгүй тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан билээ.
 
Тодруулбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Блүүмберг ямар нэг эх сурвалж дурдалгүйгээр ийм  мэдээ цацсан. Энэ нь сайн нягталж шалгалгүйгээр яаран гаргасан түүхий мэдээлэл мэт харагдаж байна. Бодит байдал үүнээс нэлээд өөр. Хий дамжуулах асуудлыг уулзалтын үеэр хэлэлцсэн” гэж мэдэгджээ.
 
“Сибирийн хүч-2 төслийг уулзатын үеэр идэвхитэй хэлэлцсэн. Албан ёсны хэвлэлийн мэдээнд төслийн бүх нарийн ширийн зүйлсийг тохиролцсон, Монголын талаас бүх асуудал шийдэгдсэн тухай дурдсан байгаа. Энэ хоолой Монголоор дайрахыг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс энэ чиглэлд хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх төлөвлөгөө бий” гэсэн байна.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2023-03-25 10:35:34
    энэ хийн хоолой нь монголоос холуур явсан нь өлзийтэй шүү дэлхийн 2 шившиг
  • Иргэн 2023-03-23 14:29:23
    Оросууд Монгол улсын нутаг дээгүүр байгалийн хийн хоолой барихгүй учир нь Оросууд айхтар ба мангар Монголчуудын янзыг үзэж байгаа юм.
  • ! 2023-03-23 12:19:02
    Хийн хоолой тавибал түүнийг ажиллуулах баахан оросууд орж ирнэ. Путин Монгол дахь орос иргэдээ хамгаална гээд цэрэг оруулж ирж мэдэх л нөхөр шүү!!!
  • жирийн иргэн 2023-03-23 09:19:04
    "Блүүмберг"-ийн ээлжит худал ташаа мэдээлэл нурлаа.