''ЭЭМЭГ сайд''-ын ээлжит эндүүрэл
Монгол Улсын засгийн газар “5Ш” ажиллагаа хэрэгжүүлнэ гээд 2023 оныг АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЖИЛ болгон зарласан. Энэ хүрээнд олон улсын байгууллагууд хээл, хахуулийн үндэс болсон төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, нэгтгэн нийлүүлэх, ажилчдыг цомхотгох зэрэг үр дүнтэй зөвлөгөөг манай улсад өгч буй.
 
Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын үндсэн зорилго чиглэлээс илт хазайсан хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэв. Тодруулбал Х.Болорчулуун сайдын санаачилсан Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ХАА-г дэмжих санг төрийн өмчит комани болгохоор тусгажээ. Ингэхдээ олон нийтийн компани биш ХХК болгохоор заасан байв.
 
Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хэрэг зэрэг Монголыг дэлхий нийтэд муугаар сурталчилж өгсөн дуулиант хэргүүдээс харахад хамгийн том авлигын хэргүүд төрийн өмчит компаниудад үйлдэгдэж байсныг  бултаараа харсан, мэдэрсэн. Иймдээ ч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гишүүд төрийн өмчит компанийг нэгээр ч нэмэхгүй байх хуулийн төсөл санаачлан намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Харин үүнийг “Ээмэг сайд” ойлгоогүй бололтой.
 
Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд аль ч төрлийн компанийн засаглалыг сайжруулахын тулд НЭЭЛТТЭЙ байх ёстой гэх зарчмаар чвж байхад Х.Болорчулуун сайд социалист, капиталист үзлээсээ салаагүй явна гэж харагдаж байна.
 
Саяхан л Монгол Улсын нийт үхрийг ЭЭМЭГЖҮҮЛНЭ гэж хэлээд адлуулж явсан бол ийнхүү ээлжит эндүүрлээ бас л зарлав. Гэхдээ малчид “Бид өөрсдөө малаа ээмэгжүүлээд ирсэн, төрөөс мөнгө зарлагадах шаардлагагүй” гэх тайлбар өгч байсныг ч энд дурдах учиртай.
 
Учир иймд Х.Болорчулуун сайдын ороо, бусгаа шийдвэрүүдийг бодлого боловсруулагчид анхаарахгү бол “Тэнэж яваа сүнснүүд” шиг сөрөг үр дагавар гаргаж мэдэх л юм. Мөн тэрбээр Боловсролын зээлийн сангийн тухай асуудал гарч ирмэгц танхимын даргыгаа ч бас чимхэж “Харвард төгсөгчдөөс ХААИС төгсөгчид эх оронч...” гэж бичсэн ч төд удалгүй устгасан байсан нь түүний хэр туйлбартайг илтгэж буй юм.
 
Ийм л нэг сайд өнөөдөр Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ХАА-г дэмжих санг төрийн өмчит компани болгохоор зүтгэж зөрүүдэлсээр.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2023-03-25 15:31:13
    Энэ балайгийн дүү нь хээрээс шуудай дүүрэн баавгайн савар олсон гэсэн. Дараа нь бас хээрээс олсон гээд шуудайтай алттай хил гааль дээр баригдах вии дээ.
  • zochin 2023-03-25 01:38:18
    Yu ch medehgui chadahgui baij busdiig shuumjilj baatar boloh gej hererrui,chaddag meddegguud ni ajlaa hiig.bugd zuv ajil,haraad l suuj bai.Uusduu yu ch hiihgui ...
    • ЗОЧИН ГЭХ МАЛД  2023-03-25 13:24:59
      ЭРГҮҮ МИНЬ? НААДАХ ЧИНЬ ЭЭМЭГ НЭРЭЭР МӨНГӨ ИДЭХ ГЭЖ БХАД НЬ ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ БАЙХ УУ? ТЭНЭГТ ХУЛГАЙЧ НАРАА