Дорнод аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын Сайд нар орсон.

Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн. Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнийг ажиллуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг;

Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэтгэгдэл 2023-03-27 10:51:45
    Ажлын хэсэг байгуулж болно, зөв мэргэжилтнээ сонгохгүй бол үр дүн хэцүү л байх