Г.Дамдинням гишүүн ээ, ''ШҮГЭЛ''-ээ гүйцээ
Олон хүн эрүүл мэнд, амь нас, эдийн засгаараа хохирсон Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд авлига байтугай, хулгай нүүрлэчихсэн байж.
 
Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Дамдинням чуулганы хуралдааны үеэр ил болгож, холбогдох албаныхнаас асууна билээ. Тэр “Өнгөрсөн жил цементийн хомсдол бий болсон. Үүнээс болж барилгын үнэ өссөн гэдэг асуудал ч яригдсан. Тухайн үед Дарханы замын ажилд 90 мянган тонн цемент орсон байна. Гэтэл Дарханы замын нэрээр цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонн цемент авчихсан байна. Тэрийг хомстолтой холбоотойгоор дамлаж, шаглаад зарчихсан юм уу, өөр тийш нь хийчихсэн юм уу. Ер нь бол дамлаад зарчихсан сураг сонстож байгаа шүү” гэж байсан.
 
Харамсалтай нь ЗТХЯ-ны ТНБД С.Батболд тухайн асуудлыг мэдэлгүй жил гаруй явсан бөгөөд дөнгөж өнгөрөгч Лхагва гарагт мэдсэн аж. Тиймээс Г.Дамдинням гишүүнд нягталж, шалгаад эргээд мэдэгдье гэх хариулт өгч байна билээ.
 
Их бүтээн байгуулалтын ажлаас улбаалан авлига, албан тушаалтай холбоотой олон гэмт хэрэг шийдэгдэх шатандаа орчихсон байгаа.
 
Тухайлбал анх тухайн замын тендерийг шалгаруулсан албан хаагчдын нэг ЗТХЯ-ны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнийг авлигын хэргээр, дэд сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласаж Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажилд бусдад давуу байдал бий болгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ.
 
Харин энэ удаа үйлдвэрлэгчдээс 36 мянган тонн цемент авч “алга болгосон илбэчинг” олж, хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай болох нь.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2023-03-30 05:26:49
    эцэст нь хүртэл шалга одоо бид хэн нэгэн шуналтанд идүүлмээргүй л байна шүү