Нөхөн сонгуулиудыг нэгтгээрэй
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Орон  гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэж заасан байдаг.
 
Тэгвэл энэ удаагийн парламентын гишүүдийн яллагдагчаар татагдсан байдлыг харахад хэд хэдэн тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах шаардлагатай болох нь ээ.
 
Одоогоор нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөөд байгаа.
 
Мөн прокурорын байгууллагаас яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа.
 
Энэ мэтчилэн нүүрсний болон Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар яллагдагчаар татагдаад байгаа.
 
Тэдний ихэнх нь прокурорын үйлдсэн яллах дүгнэлттэй санал нийлэхгүй, өөрийгөө хэрэгт ямар ч холбоогүй гэж өмгөөлдөг.
 
Гэсэн ч хийсэн үйлдлүүдийг нь хуулийн байгууллагынхан шалгаж, нягталсаар, бататгаж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх нь гарцаагүй болж байна.
 
Тиймээс Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дараагийн ээлжит сонгууль болоход жил гаруйн хугацаа дутуу байгаа учраас олон удаа нөхөн сонгууль зарлаж байхаар нэгтгэж нийлүүлээд ганц л өдөр “санал хураагаасай”. Эс бөгөөс яллагдагчаар татагдаж, ял үүрэх нь гарцаагүй болчихсон хүмүүсээс болж, дахиад хэдэн тэрбумыг үрэх шаардлага үүсэх нь.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2023-03-28 04:42:19
    Энэ хэдийг нэг мосон чолоолоод сонгууль явуулсан дээр шуу дээ ард тумэн энэ их хурлыг тарахыг л хулээж бгаа шуу дээ хурдан шиг шийдээд явах хэрэгтэй
  • ХУУЛЬЧ  2023-03-28 03:53:16
    ИХ ХУРЫН ГИШҮҮН ТҮТГЭЛЗЭХЭЭР НӨХӨН СОНГУУЛЬ ЯВДАГҮЙ Л ДЭЭ ,,,ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙГ ЧӨДӨӨЛӨХӨӨР СОНГУУЛЬ БОЛДОГ ЭД ,,,,ТИЙМ БОЛОХООР 2024 ОНЫГ ХҮЛЭЭЖ ДЭЭ ,