BVO гэж бас юу вэ?
Дэлхийн хамгийн том ундаа үйлдвэрлэгчдийн нэг болох , Coca-Cola компани энэ оны эцэс гэхэд АНУ-д гаргадаг зарим ундааныхаа орцонд өөрчлөлт хийхээр боллоо. BVO (brominated vegetable oil - бромжуулсан ургамлын гаралтай тос) гэдэг орц нь Fanta болон Powerade гэх мэт жимсний болон энергийн ундаануудад өргөн хэрэглэгддэг бөгөөд дээрх бүтээгдэхүүнүүдэд задрах процесс явагдахаас сэргийлдэг орц юм. Тус компанийн гол өрсөлдөгчдийн нэг болох Pepsi өөрийн бүтээгдэхүүнүүддээ BVO хэрэглэхээ болих зорилт тавьсан бөгөөд өнгөрсөн оноос эхлэн Catorade ундааныхаа орцоос BVO-г хассан бол Европын холбоо болон Япон зэрэг улсуудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэхийг нь хориглосон байдаг ажээ.

АНУ-ын Минесотта мужийн Рочестер хотын Mayo Clinic судалгааны төв дээр хийсэн судалгааны дүнгээс харахад хүний биед BVO ихээр хуримтлагдвал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ялангуяа ой санамж муудах, арьс болон мэдэрлийн системд асуудал үүсгэдэг болох нь тогтоогдсон юм.

Хэдийгээр BVO нь 1970 онд АНУ-ын Аюулгүй хүнс ба эмийн жагсаалтаас хасагдсан байдаг боловч ундааны үйлдвэрлэлд 0,0015% хувийн BVO орцыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Харин манай улсад энэ асуудлаар санаа зовж судалж үзсэн эсвэл асуудал дэвшүүлсэн тохиолдол байгаа эсэхийг одоогоор олж чадсангүй.

Uno
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.