Ипотекийн зээлийн 30 хувьд  батлан даалт гаргуулах боломжтой болно
Нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж буй. Дахин төлөвлөлтийн орон сууцыг банкны зээлээр авах боломжоор хангахаар хотын захиргаанаас өнгөрсөн баасан гарагт Монголын банкуудын холбоотой санамж бичиг байгуулжээ.
Уг санамж бичигт дахин төлөвлөлтийн орон сууцыг зээлд хамруулах урт хугацаандаа зээлийн батлан даалтын сан байгуулах, өөрөөр хэлбэл хувийн хэвшил, банкууд хөрөнгөө нийлүүлсэн Улаанбаатар орон сууцны сан байгуулахаар болжээ.

Уг сан байгуулагдсанаар орон сууцны зээл хүссэн ч урьдчилгаа төлбөргүй иргэд 30 хувиа ИТХ-аар гаргасан нарийвчилсан журмын дагуу бүрдүүлж, батлан даалтад хамрагдах эрхтэй болох юм байна. Тодруулбал, тухайн иргэн урьдчилгааныхаа 10 хувийг өөрөөсөө гаргаад 20 хувийг хотоос, 70 хувийг банкнаас дэмж­лэг аваад тохилог орон сууцтай болох боломжийг олгох юм.

Албаны хүний хэлснээр энэхүү зээлийн журам тун удахгүй гарах бөгөөд арилжааны банкууд энэхүү зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-12-17 16:38:00
    Авилгачид 8 хувийн зээлээ урагшаа явуулахын тулд бүхнийг хийх болно. Энэ зээлийн ачаар арилжааны банкны эзэд, барилгын компаний эзэп асар их ашиг олж байна.
    70.186.178.200
    Мэдэгдсэн Хариулах
  • ARD 2014-12-17 15:25:17
    shine bairiig 2 saya bitgii hel 1 sayaar ch avah hun odoo bhgui, naad 8% zeel chin buh bankuud deer zogsood buten sar bolj bna.
    103.229.122.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Ediin zasagch 2014-12-17 12:29:32
    Naadah chini utgagui bolchloo. YAmar aimar hahuuliddag um be.
    103.10.23.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2014-12-17 10:55:15
    АНУ-д 2008 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал болж Freddie Mac, Fannie Mae нар дампуурсан нь энэхүү урьдчилгаа төлбөргүйгээр батлан дааснаас болсон.
    122.201.21.143
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-17 03:40:07
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах