Эболагаар нас барагсдын тоо 6841-т хүрчээ
Баруун Африкийн орнуудад хурдацтайгаар тархаж буй эбола цусархаг халууралт өвчний халдвараар нас барсан хүний тоо 6841-д хүрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ. Энэ оны эхээр Гвинейд бүртгэгдсэнээс хойш дэлхийн хэмжээнд нийт 18464 халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 6241 нь нас бараад байгаа аж. Сенегал, Нигер, Испани зэрэг улс орнууд эбола вирусын тархалтын аюулаас аврагдаж, уг өвчнөөс бурэн ангижраад байгаа бол Баруун Африкийн Сьерра Леон, Либери, Гвиней гэсэн гурван улсад эбола вирусын дэгдэлт өндөртэй хэвээр байна.
 
Тодруулбал, Либери улсад “Эбола”-гийн халдвар авсан 7797 хүн бүртгэгдсэнээс 3290 нь нас баржээ. Үүний араас Сьерра-Леон /2033 хүн нас барж, 8273 халдвар авсан тохиолдол/ болон Гвиней /2394 хүн нас барж, 1518 халдвартай хүн/ орж байна. “Эбола” цусархаг халууралт өвчнийг маш хүнд, үхэлд хүргэх өвчин юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлжээ. Биеэс гадагшлах бүх л шингэнээр дамжин уг вирус халдварладаг бөгөөд хамгийн сүүлд хүний үрийн шингэнд 82 хоног хүртэлх хугацаанд хадгалагдах чадвартайг мэргэжилтнүүд тогтоогоод байгаа юм.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 06:19:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!