АНУ-ын цэргийн хилийн чанад дахь ажиллагааны үе дууслаа
Америкийн цэрэг, армийн гадаад дахь томоохон ажиллагааны үе дуусч байгааг Ерөнхийлөгч Барак Обама зарлав. “ АНУ гадаад улс орнуудад хуурай замын цэргээ илгээж цэрэг, дайңы томоохон ажиллагаанд оролцдог цаг үе дуусч байна. Гэвч манай цэргүүд янз бүрийн даалгавар биелүүлэхэд бэлэн байх ёстой” хэмээн Б.Обама Форт Дикс нэгдсэн бааз дээр гурван мянган цэргийн өмнө мэдэгдлээ.
 
Оны эцэс гэхэд Афганистан дахь цэргийнхээ үндсэн хэсгийг татаж авна гэдгийг сануулав. 2015 оноос эхлэн тус улсын аюулгүй байдлыг орон нутгийн эрх баригчид хариуцах юм. “13 гаран жилийн дараа Афганистан дахь манай байлдааны үйл ажиллагаа төгсгөл болж байна. Гэвч тус бүс нутаг аюултай газар хэвээр үлдлээ” хэмээн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
 
Афганистан, Ирак дахь 180 мянган америк цэргээс 15 мянга нь үлдэж байгаа юм. “Цаашдаа манай цэргүүд цомхон болно. Гэвч та бүгдийн ерөнхий командлагчийн хувиар та бүгдийг ямар ч даалгаврын өмнө хэзээд бэлэн байхыг хүсч байна. АНУ-ын арми хамгийн сайн зэвсэглэл, бэлтгэл, командлалаар хангагдсаар байх болно” хэмээн төрийн тэргүүн хэлжээ.
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 06:17:52
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!