Хэмнэлт гэж хашгирахаа болиосой
Засгийн газраас хэмнэлтийн жил болно гэж зарлаад байгаа. “Хэмнэнэ шүү, эдийн засаг муу байна" гээд яриад байхаар нийгэм даяараа айдаст автаад байх шиг санагдах юм.

Адаглаад л эдийн засаг хямарч байна гээд шинээр бизнес эрхлэхээ хойшлуулаад байгаа хүмүүс байна шүү дээ. Гадуур “Юу ч гэсэн харзнаж байя даа” гэлцэж байна. Ингэхээр нийгмийн дунд эргэлтэд орж нэг нэгнийхээ бизнес, амьдралыг тэтгэж байх ёстой мөнгөнүүд таг гацчихаж байна.

Мөн хэмнэлт нь дандаа л үзэг бал, томилолт төдийгөөр хязгаарлагдаж байгаа харагдана. Энэ зэргийн хэмнэлтээр улс орон сэвхийтэл босоод ирнэ гэдэгт нэг л итгэл төрөхгүй юм. Аль ч улс орон тэр байтугай айл өрх ч хоол хүнсээ хэмнээд төдийлөн баяждаггүй л юм даа. Арай өргөн хүрээнд хэмнэлтээ харах хэрэгтэй байх аа.

За энэ яахав. Өөр нэг зүйл нь төрийн албаны цомхотгол. Орлогч нарыг 186-аар цомхотгох болсон гэнэ. Ингэснээр хоёр тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарах юм байх. Харин тэдний гэнэт халагдсаны төлбөрт зургаан сартай нь тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоно.

Тэгэхээр нөгөө хэмнэсэн хоёр тэрбум төгрөгийнх нь тал нь ямар ч ажил хийхгүй хүмүүст өгөх цэвэр алдагдал болж харагдаад байгаа юм. Түүний дээр нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Халагдсан орлогч нар бол төрийн залгамж халаа.

Тэд ирээдүйд хотын удирдах ажлуудыг хийнэ. Тиймээс энэ шийдвэрт таатай хандахгүй байна” гэж байсан. Үнэний ор бий. Мөн халагдсан орлогч нарт зохих ажлыг санал болгож ажилгүй үлдээхгүй юм гэнэ лээ. Ингэхээр нөгөө хэмнэлт гэж сайрхаад ард түмнийхээ цөсийг хөөргөөд байсан ажил нь зөвхөн өнгөн дээрээ байсан үг төдийгөөр үлдэж байгаа юм.

Энэ мэтчилэн бодоод байвал бид яг юуг хэмнээд байгаа хэрэг вэ. Хий дэмий хэмнэлтийн талаар ярих нь адаглаад л иргэдийн сэтгэл зүйд хортой юм даа. Үүнээс хойш энэ талаар чимээгүй л байгаасай төр засаг.

Нийслэл таймс
Ж.Энх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-12-18 09:16:46
    Нөгөө их яриад байгаа хэмнэлт доод шатандаа л хүнд тусна. Дээрээ бүгд зөөлөн суудлаа эвсэж байгаа нэрээ олчихлоо.
    103.9.89.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-17 10:18:29
    Батаа балайрч өгөх юм аа та нараас илүү сэтгэдэг хүмүүс байж л байгаа ш дээ хотын хөгжил гэдэг та нарын сэтгэж бодож байгаа шиг байх ёстой юм уу.
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-17 09:59:38
    zuv bichij . uneheer ungutshun l henmeh tuhai yariad baih uym . tsaaad dagaldah ur dun, garah zardliig harahgui hashgiraad baina shuu.
    180.131.120.157
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-17 07:40:44
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах