.jpg)
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээг 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, шилдэг ААН-үүдийг тодруулан зарласнаас Голомт банк уг нэр хүндтэй шагналыг 20 дахь жилдээ хүртэж, 4 дүгээрт эрэмбэлэгдэн өмнөх жилийн амжилтаа ахиуллаа.
Голомт банк энэ жилийн шилдэг 100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогоор 6-рт, татвар төлөлтөөр 7-рт, даатгуулагчийн тоогоор 3-рт, хөрөнгийн хэмжээгээр 5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 12-р байрт тус тус эрэмбэлэгдээд байна.