Голомт банкны хамт олон Тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд жил бүрийн Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан гацуур мод тарьдаг уламжлалтай. “Нэг өдрийн амралтаа нэг насны буянаар сольж, Голомтын төглийг бүтээцгээе” уриатайгаар 4 дэх жилдээ зохион байгуулагдсан энэхүү аянд Голомт банкны бүх салбар, нэгжийн ажилтнууд болон Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн шилдэг оюутан залуусын төлөөллүүд оролцож “Голомтын төгөл”-дөө мод тарьснаар нийт 740 гаруй гацууртай боллоо.
Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд Монголын анхны 1000 гацуур модтой төглийг бий болгохоор зорьж зөвхөн гацуур мод тарьдаг байсан бол энэ жил аяны цар хүрээгээ тэлж Бого-Гарден мод үржүүлгийн хүрээлэнд нарс, бүйлс, гацуур мод тарьж үржүүлгийн ажилд хувь нэмрээ оруулснаараа онцлог байв.