Т.Бат-Эрдэнэ: 0-5 насны хүүхдүүд түлэгдэх нь их байна
“Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлаж байсан Түлэнхийн төвийг Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эргүүлэн шилжүүлээд байна. Тус тасагт түлэнхийн дуудлага хэр ирж байгааг ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч Т.Бат-Эрдэнээс тодрууллаа.
 
-Хүйтний эрч чангарч байна. Түлэгдэж гэмтсэн гэх дуудлага хэр ирж байна вэ. Дулааны улирлаас илүү их дуудлага ирдэг үү?
 
-Хүйтэн сэрүүний улиралд түлэгдсэн хүмүүсийн тоо дулааны улиралтай харьцуулахад харьцангуй багасдаг. Энэ нь нэг талаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой байдаг байх. Одоогоор ачаалал харьцангуй гайгүй байна. Хэвийн гэж ойлгож болно.
 
-Ноднингийн мөн үетэй харьцуулахад энэ жил дуудлага ихэсч байна уу?
 
-Ер нь жил ирэх тусам түлэнхийн дуудлага ихэсч байна.
 
-Түлэнхийн төвийг ГССҮТ-д эргүүлэн авчрах шийдвэрийг саяхан гаргажээ. Танай ор тасгийн хүрэлцээ, хангамж хэр байна?
 
-Манай төвийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг 80 ортой. Одоо хэвтэн эмчлүүлэгч дүүрэн байна. Манайд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний 50-иас дээш хувийг бага насны хүүхэд эзэлж байна. Тэр тусмаа гурваас доош насны хүүхдүүд байна.
 
-Гэр хорооллын хүүхдүүд илүү их түлэгдэж ирдэг гэж ярьдаг. Энэ нь гэрт гал түлэх, халуун тогоонд хоол цай хийх зэргээс үүдэлтэй байдаг байх. Удахгүй сурагчдын амралт эхэлнэ. Бага ангийнхан илүү урт хугацаагаар амрана. Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэх зүйл юу байна?

-Бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд бэртэж, гэмтэж ирдэг. Ганц түлэгдэлт ч биш, бага, насны хүүхдүүд юм залгих, цахилгаанд цохиулах гэх мэт дуудлага ирдэг. Иймээс эцэг, эхчүүд анхаарал халамжаа сайжруулах хэрэгтэй байна. Хэрэв бага насны хүүхэдтэй бол хүүхдээ зориулалтын саад манежинд хийх юм уу, эсвэл дээр үеийн уламжлалт аргаар уяж, хөдөлгөөнийг тодорхой хүрээнд хорьж байвал осол гэмтэлд өртөхгүй байх магадлалтай. Хэдийгээр аав, ээж нь хүүхдээ харж байгаа ч гэсэн хүүхэд нүд ирмэхийн зуур халуун савтай цай татаж унагадаг. Үүнээс болж, түлэгдэх, халуун хоол руу унах зэрэг эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй гэдгийг хэлье.
 
Зууны мэдээ
Л.Хатанбаатар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-18 05:43:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах