224 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 24925 гэмт хэрэг бүртгэгдсэний 6138 буюу 24,6 хувь нь согтуугаар үйлдэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг 1703 буюу 7,3 хувиар өссөн байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг нийслэлд 47 нэгжээр буурч, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан- Уул, Дорноговь, Төв, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл Хэнтий аймагт өссөн талаар албаны эх сурвалж ярьж байна.
 
Цагдаагийн байгууллагаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 2853 зөрчил илрүүлж, 1839 иргэн, 15 албан тушаалтан, 998 аж ахуйн нэгж байгууллагыг 350,863,000 төгрөгөөр торгож зөрчлийн улмаас хураагдсан спирт 11, архи 2871, шар айраг 3220, дарс 13 литрийг хураажээ. Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах, орон тооны бус зөвлөлд шилжүүлж, шийдвэрлэсэн ба 21 насанд хүрээгүй хүнд буюу хориглосон цагт согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, 18 насанд хүрээгүй хүнийг авч ажиллуулсан зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан 224 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад  хүргэж шийдвэрлүүлсэн байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-18 05:39:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах