Сэмюэл Жаксон тэмцэхийг уриалав
АНУ-ын хотуудад цагаан арьст цагдаа нар өнгөт арьст иргэдийг хөнөөсөн хэрэг ар араасаа гарах болсонтой холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн тус улс даяар өрнөх болсон билээ. Тэгвэл өнгөт арьс жүжигчин Сэмюэл Лерой Жаксон өөрийн цахим хуудсаараа дамжуулан, алдартай уран бүтээлчдэд  “Дуу дуулж арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөнийг дэмжие” хэмээн уриалжээ.

Жаксон олон нийтийн сүлжээний фэйсбүүк хуудастаа “Бид хүмүүс эрх чөлөөтэй болох тэр өдрийг хүртэл зогсохгүй” гэж нэрлэсэн богино хэмжээний дууний үгийг нийтэлсэн байна.  Тэрбээр энэ удаа эдгэшгүй булчин татах өвчтэй хүмүүст хандив өгөх зорилготой толгой дээрээ мөстэй ус асгах “Мөстэй усны дуэль”-д нэгдсэн алдартнуудыг өөрийнх нь уриалгыг дэмжихийг уриалж байгаа аж.

Жаксон фэйсбүүк хуудастаа тэдэнд хандан “Та бүхэн энэ дууг дуулж өгөөч” хэмээн бичсэн байна. Тус дуу нь “Хажуу дахь хүнийхээ хашгирах дууг сонс. Амьсгалж чадахгүй байна” гэх мөрөөр эхлэх бөгөөд  “Амьсгалж чадахгүй байна” гэдэг үг нь Нью-Йорк хотод цагдаад боолгуулж амиа алдсан Эрик Гарнерын хамгийн сүүлд дахин дахин давтан хэлсэн үг гэнэ.  Эдүгээг хүртэл тамирчид, жүжигчид “Амьсгалж чадахгүй байна” гэсэн бичигтэй цамц өмсөх зэргээр эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-18 05:37:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!