Зорчигч тээврийн нэгтгэлийн бүтэц, орон тоог батална
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болохоор товлогджээ. Хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсвийн тодотголын тухай болон Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэх гэнэ.

Мөн Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог энэ үеэр батлах юм байна. Дашрамд дуулгахад, Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу Автобус I, III, Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгасан билээ. Тус байгууллагуудыг нэгтгэж, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг байгуулсан юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-18 05:35:44
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОН 2014-12-18 04:10:39
    Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга нь хэн бэ?
    112.72.13.35
    Мэдэгдсэн Хариулах