
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
- Нийгмийн даатгалын багц хуульд жил бүр итгэлцүүрийг баталж, инфляцитай уялдуулж тэтгэврийг нэмнэ.
- Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтооно
- Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан. Тухайлбал, тэтгэврийн шимтгэлийн 17 хувийн 2 хувь нь 2024 оноос бодит байдлаар мөнгөжинө. Эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хувь өсөхөөр тооцсон.
- Мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
- Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгож, татварын тодорхой хөнгөлөлттэй, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.