С.Батдөл нарын 7 хүний гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх хуралдааны товыг тогтоов

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцлээ.

Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт явуулахаар товлон зарлалаа.

Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.