БЗДИТХ-ын ээлжит арван гуравдугаар хуралдаан боллоо

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван гуравдугаар хуралдаан 71,4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Энэ удаагийн хуралдаанаар

Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний 2023 оны хагас жилийн тайлан танилцуулах тухай

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний 2023 оны хагас жилийн тайлан танилцуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

2023 онд Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 67 төсөл арга хэмжээ, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 21 төсөл арга хэмжээ хэрэгжих юм.

Мөн төлөөлөгч Б.Эрхэмзаяа, П.Дэлгэрдалай, Б.Мөнхнаран нараас дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 8 дугаар хороо УС-15 хотхоны борооны ус зайлуулах шугам, сүлжээний угсралтын ажлыг нэмж оруулах санал оруулж, улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталсан юм.

Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан нурах, гол усны түвшин нэмэгдэж, онцгой нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор ээлжит арван гуравдугаар хуралдаанаар хүнд нөхцөлд амьдарч, борооны ус зайлуулах боломжгүй УС-15 хотхоны борооны ус зайлуулах зайлуулах шугам сүлжээний угсралтын зардал болон Сэлбэ, Улиастай голын үерийн далан орчмын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх зардлыг тодотголд шийдвэрлэж чадсан гэдгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр онцолсон юм. Цаашид эдгээр байршлуудад нөхөн сэргээх, тохижилт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.

May be an image of 1 person and text

May be an image of 2 people and text

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.