О.Саранхүү: Тамирчид дэлхийд өндөр амжилт үзүүлж чадах нь ДАШТ-ээс харагдлаа
ЛатинАмерик бүжгийн дэлхийн аварга шалгаруулах "Формейшн" тэмцээн ХБНГУ-ын Бремен хотод энэ сарын 07-нд болсон билээ. Тус тэмцээнд Монголын бүжгийн спортын холбооны «Star», «Moon dance» гэсэн хоёр хамтлаг оролцсон юм. Ингэснээр "Moon dance" бүжгийн хамтлаг ес, «Star» хамтлаг наймдугаар байрт шалгарсан билээ.
 
Анх удаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож, олон орны чадварлаг хамтлагуудтай өрсөлдсөн «Moon dance» хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүүтэй ярилцлаа.
 
-«Moon dance» хамт­лаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны жилээ өрсөлдлөө. Бас чамлахааргүй амжилт үзүүлсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
 
-Баярлалаа. Тэмцээнд 10 орны 18 баг тамирчид өрсөлдсөн. Монгол Улсаа төлөөлж ДАШТ-д Монголын бүжгийн спортын холбооны дэргэдэх «Star» болон «Мооn dance» хамтлаг орсон. Манай хамтлагийн хувьд 25 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Мөн энэхүү тэмцээнд Азийн орнуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь манай бүжигчид байлаа. «Star» хамтлагийн хувьд өмнө нь хэд хэдэн удаа ДАШТ-д өрсөлдөж байсан. Харин «Moon dance» хамтлаг шинэ залуу тамирчдаас бүрдэж анхны жилдээ өрсөлдсөн гэхэд амжилттай үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэж
байгаа.      
 
-Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2013 онд мөнгө, 2014 онд түрүүлсэн шүү дээ. Энэ шалгуур хилийн дээс алхаж дэлхийн «томчуудтай» хүч үзэхэд нөлөөлсөн үү?
 
-Тийм ээ. Шинэ залуу, туршлага багатай тамирчид гэхэд сүүлийн жилүүдэд тогтмол амжилт үзүүлж байна. Насны хувьд ч «Star» хамтлагийн гишүүдээс харьцангуй бага.
 
-«Star» хамтлаг «Мооn dance» хамтлаг ДАШТ-д байр илүү урагшлах бүрэн боломжтой байсан гэсэн?
 
- Тийм ээ. Хоорондоо тун бага онооны зөрүүтэй найм, есдүгээр байрт шалгарсан. Ер нь цаашлаад олон улсын тэмцээнд бүжгийн гүйцэтгэлийн тал дээр биенээ нөхөж туршлагаа солилцож илүү амжилт үзүүлж чадах юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
 
-Шалгаруулалтын гол үзүүлэлт юу байв?
 
-Дервөн зүйлийг нарийн харж шүүсэн. Хөгжим, хөдөлгөөний тохиргоо, хамтлаг бүжгийн ур чадвар, бүжгийн тохироо, үзүүлбэр номер гэсэн үзүүлэлтийг харсан. Дэлхийн бүжгийн спортын холбооны шүүлтийн системд өөрчлөлт орж олимпийн наадмын нарийн шүүлтээс тусгасан байсан.
 
-Манайхны гол алдаа юунд байв?
 
-Дууны сонголтод анхаарах зайлшгүй шаардлагатай юм билээ. Ая сонгосон ч гэсэң тэрийг дахин өөрчилж шинээр ая бүтээж бүжигтээ тохируулах шаардлагатай юм билээ.
 
-Техникийн хувьд?
 
-Эргэлтийн техникийн хүндрэлүүд гарч байсан. Энэ нь оноо доошлоход хүргэсэн байх. Ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алдаагаа залруулж өрсөлдөнө. Манай тамирчид финалд үлдэх нөөц бололцоо байна гэдэг нь энэ тэмцээнээс  харагдлаа.

-Герман улсын бүжгийн дасгалжуулагч Роберт манай улсын баг, тамирчдад туршлага солилцох сургалт явуулсан гэсэн?
 
-Тийм ээ. Монголчуудын нэн түрүүнд анхаарах зүйл хөгжим гэдгийг хэлсэн. Учир нь хөгжим, ая маш удаан байгаа учраас гүйцэтгэл дээр алдаа гаргаж буйг онцолж байсан. Эргэлтийн техникт хэд хэдэн алдаа гарсан. Үүнийг тайлбарлан хэлж, хэрхэн өөрчлөх үү гээд нарийн зааж зөвлөсөн. Нөгөөтэйгүүр техникийн хувьд монголчууд үнэхээр сайн байгааг онцолж байсан. Сургалт ч үр өгөөжтэй болсон.
 
-Манайд   стандарт заал танхим байдаггүй нь хүндрэлтэй асуудлын нэг. Олон улсын түвшинд өрсөлдөхөд ч энэ талын бэрхшээл тулгардаг байх?
 
-Стандарт заал танхим нэн түрүүний шаардлага болоод байна. Олон улсад орон зайн мэдрэмж, алдаа гаргах тохиолдол гардаг. Энэ нь стандарт бус заал танхимд бэлтгэл хийсэнтэй холбоотой.
 
-Дэлхийн аварга шал­гаруулах тэмцээний бэлтгэлийг хаана базаав?
 
-Хуучнаар «Ард» кино театр болон «Үүрдийн гэгээ» сүмийн зааланд бэлтгэл сургуулилтаа хангасан. Стандарт бус ч гэсэн бидэнд чин сэтгэлээсээ тусласан байгууллагууддаа баярлаж байгаа.
 
-Бусад орны тамирчид бэлтгэл сургуулилтаа хэдий хугацаанд хангаж ДАШТ-д өрсөлддөг юм бол?
 
-Дэлхийн шилдэг хамтлагууд тогтмол бэлтгэлтэй байдаг. Энэ нь ч олон улсад өрсөлдөхөд эерэгээр нөлөөлдөг байх.
 
-Харин манайх?
 
-Өдөр бүрийн тогтсон нарийн бэлтгэл хийж чадахгүй л байна. Бүжгийн спортыг бусад спортын төрөл шиг гэд материалаар болон  тамирчдыг цалинжуулж бэлтгэх нь ховор. Тамирчид бор зорхээрээ өөрсдөө зүтгэж яваа. Хичээл, ажлаа тарж оройн цагаар бэлтгэл сургуулилт хийдэг. Хамтлагт байгаа гишүүд нэг  цагт бөөндөө цуглах нь ч ховор.  Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж чадвал бид дэлхийд дээгүүр амжилт үзүүлэх боломжтой.
 
-Тансаг спорт гэж нэрлэгддэг. Хувцас хэрэглэлээ хаанаас авдаг вэ?
 
-Тийм ээ. Хувцасны шигтгээ хүртэл үнэт чулуу байх шаардлагатай. Олон улсын тэмцээнд хямд, чанаргүй шигтээ нааж оролцож ч байсан. Ичмээр юм билээ. Харин одоо бол хаанаас ямар шигтгээ авч, хувцас хэрэглэлийн материалаа ямар эдлэлээр хийх вэ гэдгээ нарийн мэднэ. Олон улсын түвшинд бидний хувцас гологдхооргүй болсон.
 
-Нэгэн үе ДАШТ-д бүжигчид өрсөлдөнө гэдэг мөрөөдөл байсан нь мэдээж?
 
-Би өөрөө бүжигчин байсан. Үнэхээр дэлхийн аваргад өрсөлдөнө гэдэг мөрөөдөл байлаа. Монголчууд олон улс болон тив дэлхийд өрсөлдөж эхэлсэн нь бүжгийн спортын холбооны ач тус гэж боддог.
 
 Өглөөний сонин
Ж.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-19 04:14:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах