Б.Ганхуяг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага, захиалгаар АТГ, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос боллоо

Нүүрсний хэмээх хэрэгт шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байв. Гэвч Б.Ганхуяг шүүх хурал эхлэхэд тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсан. Ингэхдээ нэлээд ноцтой мэдэгдлийг хийсэн. Шүүх түүнийг хүлээн авч шүүх хурал хойшилсон. Энэ явдлын дараа Б.Ганхуяг “Хүний эрхийн зөрчлийн тухай” гомдол бичиж, Цагдан хорих 461 дүгээр ангийн Тоо, бүртгэлийн албаар дамжуулан ХЭҮК-т илгээжээ. Тэрбээр гомдолдоо “Монгол Улсад хүний эрхийн асуудал, эрх чөлөөний тухай ойлголт, түүнд санаа зовдог, сэтгэл чилээдэг нэг ч гэсэн газар байдаг, байсан, байсаар ирсэн гэдэгт би итгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Баттулга овогтой Ганхуяг миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэлх есөн сар гаруйн хугацаанд Улс төрийн хоригдол болон сууж, эрүүдэн шүүгдэж, залхаан цээрлүүлэлтэд ороод, хилс хэрэгт гүтгэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлага захиалгаар, түүний гар, хөл болсон АТГ, барьцаалагдсан прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос болсоор удаж байна” гэх зэрэг ноцтой зүйлүүдийг бичсэн байна.

 “Зууны мэдээ” сонин
Б.Гарьд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-09-18 07:08:28
    Хэн нэгэнд буруу өгөөд яахавээ.Буруугүй бол шүүх шийдвэрээ гаргачнаа
  • zochin 2023-09-14 18:35:47
    Hergee huleehgui idej uuj bayajsan buhnee buruu bish helmegdlee geh geed bna
  • Zochin 2023-09-14 04:29:10
    За даа ерөнхий сайд захиалга бол арай өгөөгүй байхаа энэ хүн өөрөө бас гэмгүй цэвэр хүн биш шүү дээ улсын өмч хөрөнгө идэж ууж баяжсан хүн бусал хүмүүсээ л хэл ...
  • Иргэн 2023-09-14 02:36:15
    ЕС захиалга өгнө гэж юу байх вэ?Холбогдсон хэргийнхээ учрыг л олох хэрэгтэй.Шүүхээр цагаатгагдах нөхцлөө нотлох болно доо
  • ХУУЛЬЧ  2023-09-14 01:55:01
    ЕРӨНХИЙ САЙД,,, ШҮҮХЭД ЗАХИАЛГА ӨГДӨГ НИЙГЭМД БИД АМЬРААГЙ Л ДЭЭ .,,ХАРИН ШҮҮХ ХАРААТ БУСААР БИЕ ДААЖ ШИЙДВЭР ГАГАДАГ ШҮҮХ ЗАСАЛАТАЙ НИЙГЭМД БИД АМЬДАРЧ БАЙНА