''...С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрээр нийтийн сонсгол хийе'' гэж долоон гишүүн гарын үсэг зуржээ  2 цаг 31 мин

“...Дээд шүүх дабль стандарт гаргалаа” гэх шүүмжлэл бараг хоёр жил үргэлжилж байна. Учир нь Сангийн сайд асан С.Баярцогтын асуудлаар Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн хоёр 2021 оны тавдугаар сарын 19-нд тусгай санал гаргасан. Энэ дагуу 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүтэй хуралдсан. Эндээс С.Баярцогтод холбогдох хэсгийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Ингээд АТГ-аас 2022 оны зургадугаар сарын 6.10-нд дээрх асуудлыг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ НПГ-т хүргүүлсэн. Үүнээс гурав хоногийн дараа 2022 оны зургадугаар сарын 13-нд НПГ-аас С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан. Мөн УЕПГ-аас 2022 оны долдугаар сарын 6-нд “...С.Баярцогтод холбогдох хэргийг 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаас тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэр бүхий гишүүд “...С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан” асуудлыг хөндөж, энэ асуудлаар нийтийн сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор УИХ-ын долоон гишүүн энэ саналд гарын үсэг зуржээ. Тэдгээр гишүүд нь Оюу толгойн түр хороонд байсан, мөн хуульч голдуу эрхмүүд аж. Хуульд зааснаар 19 гишүүн гарын үсэг зурвал тэдний санал УИХ-ын даргын гарт очиж, нийтийн сонсгол хийх эсэх талаар ярьж эхлэх юм байна.

 “Зууны мэдээ” сонин
Б.Гарьд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ван- го 2023-09-19 09:30:38
    Гарын үсэг зурах гишүүдийн тоо 7-оос цааш ахихгүй л болов уу. Ба данжаад бүгдтэй нь яриад юм атгуулчихсан байхаа.
  • Монгол хүн 2023-09-18 13:51:32
    Баярцогтын хэргийг шивэд япон хятад амэрик герман гэх орнуудаас шүүгч нар авч ирээд уншуулаад монгол улсын хуулыг үзүүлээд гэмт хэрэг мөн биш үү гээд асууяа мо...
  • зочин 2023-09-18 06:19:09
    Баярцогт балагтай. Бас шүүгчидыг хэрэгт хийх нь дээ. өөрийгээ хятадын иргэн гэж зарласан энэ хүн хахуул авч Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан үнэн байх
  • иргэн 2023-09-18 03:18:39
    Тэр гарын үсэг зурсан "шударга" гишүүдийнхээ нэрсийг ил бичих хэрэгтэй.
    • Иргэн 2023-09-18 03:23:36
      Долоон гишүүнийхээ нэрийг ил болгож шударга байдал тогтоох хэрэгтэй.