
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 01/11153 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Намсрайн Батзоригийг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.
-
Намсрайн Батзориг
Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын албаны 51-267155, 51-262727 утсаар болон khulan@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагаас өмнө khulan@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба