Хүүхдийн эмнэлгийн ачаалал 52.6 хувиар  хэтэрчээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байгаа юм.

Тухайлбал Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх  дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал нэг дахин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7 хувиар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 48.4 хувиар, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 35.2 хувиар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 32 хувиар, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 29.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.
 
 Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-22 02:25:10
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах
  • doogii 2014-12-19 10:29:43
    ene odoo ui be,aimaar um,yadaz syrgyylia haagaasai,emcz nar hyrelceegyi ,emnelgni orgyi hyrelceegyi,udwal awgai saidiin hool ideed enhbayr gej daldagnaad dyyswa...
    217.99.50.61
    Мэдэгдсэн Хариулах