Нийслэлд авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Нийслэлд авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн уудирдлагуудад үүрэг болголоо.
Үүнд:
1. Нийслэлд 5Ш ажиллагааг идэвхжүүлэх, цогц шалгалт хийх
2. Нийслэлийн эрх зүйн орчныг цогцоор нь шийдэх
3. Бүтцийн цогц реформ хийх – нийслэлийн дүүрэг хороодыг нэгтгэх, салгах ажлууд
4. Нийслэлийн амьдралын чанарын стандартын шинэтгэл хийх
5. Төлөвлөлтгүй газар олголт, хот байгуулалтын алдааг цогцоор нь шийдвэрлэх
 
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэр гаргаж буйгаа танилцуулжээ.
“Нийслэлд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ хэллээ.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ 2023-10-05 02:24:40
    НИЙСЛЭЛ БОЛ ЖИЖИГРҮҮЛСЭН МОНГОЛ УЛС БОЛОХООР ИХ АЖИЛ ТЭДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ХЭРЭГ,,,,ТЭГЭЭД ХУВЬ ХУВТСГАЛ ӨӨР ХООРОНДОО УЧРАА ОЛЖ БАЙЖ НИЙСЛЭЛ ХӨГЖИНӨ ШҮҮ