“Шилэн дансны хууль”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил ирэх долоо хоногт дуусна
“Шилэн дансны хууль” шинэ оны эхний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл уг хууль хэрэгжиж эхлэхэд 12 хоногийн хугацаа үлдээд байна.
Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн  газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл уг хууль хэрэгжүүлэгч байгууллага нь төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг нээлттэй ил тод мэдээлэх үүрэгтэй, мэдээллийг цахим хуудас, мэдээллийн самбараар дамжуулан ард иргэдэд хүргэх юм.
Иймээс Засгийн газар “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” баталж, хууль, журмыг олон нийтэд сурталчлах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 аймаг, нийслэл, сум дүүргийн төсвийн эрх захирагч нарт өнгөрсөн сараас тусгайлан сургалт зохион байгуулж эхэлсэн, бөгөөд уг сургалт ирэх долоо хоногт өндөрлөх юм байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-22 02:21:40
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах