100 өвлийн өвгөнтэй баярын парад боллоо
 

       Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулж буй “100 ӨВЛИЙН ӨВГӨНТЭЙ ХАМТ” баярын парад боллоо.

       Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү баярын парадад УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ  болон дүүргийн удирдлагууд, 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, иргэд оролцов.

     “100 ӨВЛИЙН ӨВГӨНТЭЙ ХАМТ” баярын парад нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Оргил худалдааны төвөөс эхлэн нар зөв тойрон Өргөө кинотеатрын урд ирж хаалтын үйл ажиллагаагаа хийлээ.

      Уг баярын парадын үеэр циркийн тоглолт, флаш моб бүжгийн тоглолт болсноос гадна өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчилсэн юм.

      Баярын парадыг иргэд сэтгэл өндөр хүлээн авсан байсан бөгөөд шинэ жилийн халуун дулаан уур амьсгал, инээмсэглэл бэлэглэсэн сайхан арга хэмжээ боллоо хэмээн талархалтай хандаж байлаа.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-22 02:17:19
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Oyun 2014-12-21 19:09:19
    Mash goe bolson bna bi xubidaa ta nart mash ix bayrllaa gej xelie!!!tegeed irj bgaa shine ondoo ulam olon shine saixan sanaanuud gargaj xumuusiig bayrluulaarai....
  • oyun 2014-12-21 18:39:32
    Goe l bolson bna shuu dee, gadnuux bna uu ,xariin bna uu ymar xamaatai yum be? neg ch gesen shine zuil sanaachilaj baixad butgii ingej bichij baildaa
  • brr 2014-12-21 16:55:56
    Ene X-Mas manaid yamar hurteel bainaa, shal demii hereggui yumand mungu zarlagdah yum daa.
  • иргэн 2014-12-21 16:03:03
    Зардлыг хэн төлж байгаа нь сонин байна. Эрдэнэ өөрийн хулгайлсан мөнгөнөөсөө төлж байна уу, харин 1 триллион дутчаад байгаа төсвөөс төлүүлж байна уу гэдэг нь л
  • sarantsetseg 2014-12-21 07:13:06
    soliotoi yum gadnii yum bolgoniig saihan duraih yumaa, tsagaan saraa ene met temdegleerei dee dohiod irheer ne muulaad suid boldog uls daa manaihan chine