Бээжин Windows 8 хэрэглэхийг албан ёсоор хориглолоо
Хятадын засгийн газар Микрософт компанийн үйлдлийн системийн сүүлийн хувилбар болох Windows 8-ыг засгийн газрын компьютерүүдэд хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь олон улсын анхаарлыг ихээхэн татаад байна. Учир нь Бээжингийн баталсан эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний тухай тогтоолд хэрэглэхийг хориглосон эрчим хүчний өндөр хэрэглээтэй бараа бүтээгдэхүүн, технологийн жагсаалтад Windows 8 үйлдлийн систем багтжээ.  

Хэдийгээр эрчим хүчний асуудал Хятадын засгийн газрын толгойны өвчин мөн боловч Бээжингийн энэ шийдвэр мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой байж болох талаар Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Учир нь одоо хүртэл Хятадад өргөнөөр хэрэглэсээр байгаа Windows XP системийн аюулгүй байдал, техникийн тусламжийн асуудлыг Microsoft хариуцаж ажиллаж байсан бөгөөд гэрээт хугацаа нь дуусаж байгаа ажээ. Тиймээс шинэ үйлдлийн систем хэрэглэж эхлэх нь мэдээлийн аюулгүй байдлын шинэ системийг хүчээр тулгаж байгаа явдал бөгөөд энэ байдал цаашид ч үргэлжилэх бөгөөд энэ асуудлыг зөв шийдээгүй тохиолдолд бид хэн нэгнээс үргэлж хамааралтай байх болно гэж Синхьхуа агентлаг анхааруулсан байна.   
 
Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гол нь ауюлгүй байдал 2014-06-19 05:59:38
    гол нь ауюлгүй байдал Х-н засгийн газар ын бодлого гэж дуулсийн байна.
  • Zochin 2014-05-24 11:34:37
    Yaagaad China ,Russia,Germany, Japan geh met olon oron oorsdoo Computriin sistem hiigeed hereglej boldoggvi um be? Zaawal delhii niiteeree neg um heregleh estoi um. Odoo bvh um toon sistemd shiljej bna bvh oron ganchan adilhan sistem heregleh ne ih ayult
  • Red Hat Linux user 2014-05-21 16:29:35
    Linux бол Виндоус шиг вирустэхгүй, хурдаа хэзээ ч алддаггүй, нээлттэй эхтэй, аюулгүй байдал талаасаа бол Виндоусыг дагуулахгүй, үнэгүй зэрэг маш олон давуу талуудтай. Бас өөрийнхөө хэрэгцээнд тааруулаад өөрчилж болно. Уйгаржин монгол бичгээр ч бичиж болно
  • Useg 2014-05-21 16:00:45
    Usegee oldoggui yaj Linux ruu shiljihvedee ene tal deer manaihan 00 shuu
  • у 2014-05-21 05:51:58
    8 ч асуудалтай юм билээ. хоцорсон гэх ү дээ
  • UBUNTU 2014-05-21 05:46:13
    Windowsiin orond Linux ashiglahaar bolj bgaa. EU-giin ihenh uls mon amjilttai linuxruu shiljsen, manaihan ch gesen ene talaar bodoj eheleh ny zuitai bolvuu.