Барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулагдвал орон сууцны үнэ 30 хувиар буурна
Улаанбаатар хотын төвд байрладаг хэд хэдэн захыг нийслэлээс гаргахаар яригдаад удаж буй. Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгын материалын нэгдсэн захыг Налайх дүүрэгт  байгуулах бөгөөд үүнтэй зэрэгцэн Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цогцолборыг барьж байгуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийсэн байна.Ингээд өнгөрсөн долоо хоногт талууд гэрээнд гарын үсэг зурсан.Тодруулбал Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын дарга Н.Баяраа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг гэрээг баталгаажуулснаар тус паркт ажиллах хүчний хангамж, сургалт хөгжил, паркийн дэд бүтцийг хөгжүүлэх, хот байгуулах паркт зориулсан үйлчилгээний газруудыг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар болсон.

Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистикийн цогцолбор байгуулах бодлогыг урагшлуулж бодит ажил болгох, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 148 дугаар тогтоолоор “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ыг байгуулсан.

Энэ парк нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутгийн 120 га газарт байгуулахаар ТЭЗҮ-г боловсруулагдсан бөгөөд бүх төрлийн шилэн эдлэл, керамзит бетон эдлэл, хиймэл болон байгалийн чулуун хавтан, угсармал бетон хийц эдлэл, сэндвич хавтан, төмөр хийц эдлэл, хими будгийн үйлдвэрлэл, өнгөлгөөний тоосго, бетон зуурмаг, дулаан тусгаарлах хийц эдлэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх 40-50 үйлдвэр байгуулахаар тооцсон байна.

Энэхүү цогцолборыг барихаар төлөвлөсөн Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт одоогоор  21 иргэн, 24 аж ахуйн нэгж байгууллага суурьшдаг.  Барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулснаар дэвшилтэт технологи үйлдвэрлэлд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй олон улсын шаардлага хангахуйц барилгын үйлдвэрлэл хөгжих боломжтой болно. Мөн 1500 гаруй ажлын байр нэмэгдэнэ хэмээн албаныхан тооцож байна.
 
Албаныхны ярьж буй дээрх ажил биелбэл дээр дурьдсанаас ч илүүтэй олон талын ач холбогдолтой нь хэнд ч ойлгомжтой. Хамгийн наад захын жишээ бол барилгын материалын үнэ буурч үүнийгээ дагаад орон сууцны  үнэ ч буурах боломжтой. Энэ бол хүн бүрийн хүсэн хүлээж буй үр дүн. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан барилгын материалын үнэ 30 хувиар буурах боломжтой хэмээн хэлж байсан. Учир нь барилга барьж байгаа компаниуд импортын материал ашиглах, дотоодоосоо материал авах хоёрын зөрүү дор хаяж 30 хувь байгаа гэх тооцоо байдаг байна.
 
Манайд нэг өглөө сэрэхэд   хаалга, цонхыг нь халхлаад хэдэн давхар орон сууц барьчихдаг болсон. Харин  энэ их нийлүүлэлтээ дагаад үнэ буурах болов уу гэсэн хүлээлт иргэдэд байдаг ч  орон сууцны үнэ жил ирэх бүр өссөөр байгаа билээ. Харин барилгын компанийнхан барилгын материалын үнэ өссөн хэмээх жижүүрийн ганц хариултыг өгсөөр өдийг хүрсэн. Иймд  албаныхан ч тэр, иргэд ч тэр бүгд барилгын материалынхаа багахан хувийг ч болов гэсэн өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа билээ. Үүний хүрээнд  энэхүү үйлдвэр технологийн парк байгуулах асуудал яригдсан.
 
Сонсох төдийд маш сайхан санагдаж буй энэ технологийн парк бодит ажил болно гэхэд эргэлзэх хүн цөөнгүй байна. Учир нь манайд сонгууль дөхөөд ирэхээр тийм ч юм байгуулна, ийм ч ажил хийнэ гэж амлах хүмүүс нэлээдгүй бий. Сүүлийн 20-иод жил ийнхүү хууртагдсан иргэд одоо ямар нэгэн ажил хийнэ гэхэд анх сонсоод итгэхээ байсан нь энэ юм. Ямартай ч энэ ажил биеллээ олбол орон сууцны үнэ дор хаяж 30 хувиар буурах боломжтой аж. Тэгвэл энэ паркийн ажлыг ирэх 2015 оноос эхлүүлэхээр болжээ.
 
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lalaruud 2014-12-22 20:29:04
    hn butne gj bodoj bnu guishde naadul chin zugeerl shaaj bga
  • shhaaaa 2014-12-22 14:11:53
    shaaaa
  • зочин 2014-12-22 09:06:56
    Үндэсний үйлдвэлэлээ хөгжүүлж дэмжвэл 60-70 хувь ч бууж болно, ганцхан авилга ашиг нь хумигдах учир эрх мэдэлтэнүүд саад тээг болдог юм бишүү.
  • ганбат 2014-12-22 03:27:25
    Бутвэл сайхан л байна
  • zochin 2014-12-22 02:15:28
    Даруй хийх хэрэгтэй байна. Манайх барилгын материал үйлдвэрлэх гээд газар хайхад их үнэтэй эсвэл хямд нь тог цахилгаан байхгүй гээд их бэрхшээлтэй тулгарч байна...
  • user 2014-12-22 01:38:09
    Худлаа даа худлаа.