Нийслэлийн авлигын дийлэнх нь газрын наймаа гэв үү?!

Нийслэлтэй холбоотой авлигны багц асуудал хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж эхлээд байна. АТГ-аас уржигдар ногоон автобусны “Автобусны худалдан авалттай холбоотой өргөн цар хүрээний мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. Автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан уу. Албан үүрэгтээ хайнга хандсан эсэх, хахууль авсан эсэх, автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явагдсан уу. Автобус чанар, стандартын шаардлагад нийцсэн эсэх, нийлүүлэгч аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал хууль бусаар олгосон уу. Олгосон санхүүжилт буюу нийт 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн хөөж шалгах байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдээлэв.

Үүнээс гадна баривчлагдсан хүмүүс барилга байгууламж хүлээж авах талаар нэлээд ноцтой зүйлүүдийн талаар мэдүүлэг өгчээ. Мөн газрын наймаатай холбоотой мэдүүлэг өгөөд эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр нийслэлийн хэмээх багц гэхүйц хэргийн дийлэнхийг нь газрын наймаа эзэлж мэдэхээр болжээ. Газрын наймаатай холбоотой олон мэдээлэл баривчлагдсан хүмүүсийн мэдүүлгээр гарч ирж байна гэсэн үг. Нийслэлийн Засаг дарга асан хүмүүсийг ч нэрлээд эхэлсэн байгаа юм. Энэ талаар мэдсэн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан знэр бүхий хүмсүүс нэлээд сандарч байгаа аж. Ер нь бол Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилсон нь нийслэлд бугшсан энэ мэт асуудлыг шалгаж нэгмөр болгохтой холбоотой. Сануулахад, тэрбээр “....Нийслэлд бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйн цогц реформ хийх”, “...Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг нийслэлд хэрэгжүүлэх”, “...Өнгөрсөн 30 жилийн хугацааны газрын наймааны асуудал, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хууль бусаар олгогдсон техникийн зөвшөөрлийн асуудлууд, цаана нь нуугдаж буй авлигын асуудлууд, СӨХ, иргэдийн зүгээс гаргаж тавьсан ч шийдэгдэлгүй сунжирдаг асуудлууд, түүний ард байгаа албан тушаалтнууд, шүүгчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус үйлдлүүдийг цэгцлэх”, “...Сургууль, цэцэрлэгийн талбай, хороолол доторх хороолол, жуулчны отог нэртэй хаус хотхонууд, гэр хороолол болсон аялал жуулчлалын бүсүүдийг цэгцлэх”, “...Өнгөрсөн хугацаанд гарсан нийтийн тээврийн асуудлууд, тэнд хамаарал бүхий улс төрчид, тэдний нөлөө бүхий этгээдүүдийн оролцоог илрүүлэн гаргаж, нийтийн тээврийн олон улсын жишигт нийцүүлж цэгцлэх, нийтийн тээвэр болон таксины стандартыг шинэчлэн тогтоох” зэргийг хэрэгжүүлэх үүрэгтэй томилогдсон юм.

 “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2023-10-27 05:02:21
    Энэ асуудлыг аль эрт цэгэлэх хугацаа боломж бсан шүү даа даанч хийсэнгүй дээ одоо хурдан хийж цэгцлэх хэрэгтэй амжилт хүсье