Өндөр өртөгтэй хог үйлдвэрлэх хэрэг байсан юм уу, Үүл дарга аа

Эдийн засаг хатуу байгаа энэ үед улс, нийслэл, аймгууд хэмнэлттэй төсөв баталж, иргэддээ бүсээ чангалахыг зөвлөж байгаа билээ. Гэтэл төрийн албан хаагчдаа цомхотгож, заримынх нь цалинг багасгаж хэмнэлт гарган 2015 оны төсвөө баталсан нийслэл ирэх онд хогийн ногоон уутанд 6.7 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Үүнийг шүүмжлэх хүмүүс тун их байгаа. Нийгмийн сошиал ертөнцөд Үүл даргын зурган дээр хогийн ногоон уутанд зарцуулах мөнгөө хүүхдийн эмнэлэг барихад зарцуулъя гэсэн байна. Үнэндээ энэ зургийг хараад тэгж бодогдсон. Жилийн жилд хогийн ногоон уут асуудал дагуулдаг. Гэтэл энэ бүх шүүмжлэлийг огтхон тоолгүй дахиад л уутанд зарцуулах мөнгийг нэмэн баталжээ. Тухайлбал өмнөх жилүүдэд уутны үйлдвэрлэлд 3-4 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Бөөн шүүмжлэл, хэл ам гараад байхад жилээс жилд нэмэн баталсаар...

 Гялгар хүүдий хэдэн зуун жилдээ байгальд шингэдэггүй хог гэдгийг хотын удирдлагууд надаар хэлүүлтгүй мэдмээр юм. Тэгсэн хэрнээ төсвөө хэмнээд байгаа атлаа байгальд шингэдэггүй хогондоо гар татсангүй. Энэ бүхнээс бодоод үзэхэд хогийн ногоон уут чухам хэний бизнес болоод дэмжээд байгаа юм бол оо гэдэг асуудал дагуулж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаагаас хогийн уутны үйлдвэрлэгч хэн болохыг асуухад асууж тодруулаад эргээд хариулъя хэмээн бантаж байсан.  

Хааяахан хаалга тогшоод хогийн уут тараадаг байсан бол одоо бүр больсон. Сураг сонсох нь ээ СӨХ болон харъяа хороон дээрээ очиж авдаг болсон гэнэ. Айл бүр хороон дээрээ очиж хогийн уутаа авч чадахгүй. Хогийн ногоон уутыг авч үзээгүй айл ч их бий.

Бас нэгэн асуудал байгаа нь жил ирэх тусам төсөв нь нэмэгдэж байгаа хогийн уутны чанар гэж хэрэг алга. Уг нь өртөг мөнгийг нь бодвол чанар гэж янзтай, үл урагдам баймаар. Гэтэл хийсэн хогийг ч даахгүй задрах нь бий. Тэр тусмаа гэр хорооллын айл өрхөд бүр таарахгүй. Азийн цагаан дагина гэсэн учиргүй сайхан нэртэй уг уутанд үнс нурмаа хийх арга байхгүй. Зөвхөн орон сууцны айлуудад л зориулсан мэт. Гэхдээ чанар муутай ногоон уутанд хийсэн хог байр орцны өмнө задарсан энд тэндгүй л задарсан ногоон уут салхинд хийснэ. Нэг үгээр хэлбэл орцны үүдэн дэх хог ногоон ууттай л болж. Тэгэхээр энд тэнд хөглөрөх хогоо нэг л өнгөтэй уутанд хийх гэж зорьсон болж таарч байна уу. Түүнээс бус нэг өнгийн ууттай л болсноос бус энд тэнд хөглөрөх яг л хэвээрээ. Үнэндээ боодлоороо 1000-2000 төгрөг гэдэг хогийн уут 6.7 тэрбумын үнэтэй ногоон уутнаас харьцангуй бат бөх.

Хотынхны хэлж байгаагаар хогийн уут тарааж эхэлсэн нь соёлт дэвшил гэнэ. Ард иргэдээ нийгмийн соёл руу хөтөлж байгаа сонгодог жишээ. Гадны улс оронд төрөл бүрээр нь хогоо ангилж хаядаг. Манайд энэ соёл нэвтрэх цаг болсон хэмээдэг. Тиймээс ирэх жилүүдэд соёлыг мэдрүүлэх гэж хогийн уутыг өнгө бүрээр нь үйлдвэрлэх гэнэ. Үнэндээ өнгө нь өөрчлөгдөж, төсөв нь нэмэгдлээ гээд хогийн уут хогийн уутаараа л байна. Харин ч чанар чансаа нь муудаж байна.
Хогийн ногоон уутанд гаргаж байгаа мөнгийг нийслэлийн төсвөөс гардаггүй гэж нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Батаа хэлсэн. Тэрбээр иргэдээс сар бүр хогийн мөнгө гэж авдаг. Түүнээс зарцуулдаг гэсэн. Тэгвэл хий дэмий хогийн уут үйлдвэрлэж яршиг удаж байснаас ядруухан иргэдээс хураах мөнгөө л багасгаач дээ. Заавал хэн нэгний бизнесийг дэмжиж чанар муутай шахааны ногоон уут тараах хэрэг байсан юм уу. Одоо тэр уутны бараа ч харагдахаа байлаа. Сураг сонсох нь ээ СӨХ, хорооны ажилчид өөрсдийнхөө ах дүүд өгчихдөг гэх юм. Тэртэй тэргүй хөрсөнд шингэхгүй, байгальд хор болох тэгээд гэр хорооллынхон үнс нурмаа ч хийж болохгүй ногоон өнгийн гялгар хүүдий үйлдвэрлэж байхаар иргэддээ өөрсдөд нь хогийн уутны асуудлыг хариуцуулаад хураах мөнгөө багасгавал таарна.

Хогийн уут өөрөө хог болдог. Үнэндээ ийм өндөр өртөгтэй хог үйлдвэрлэх хэрэг байсан юм уу Үүл дарга аа.
 Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жаргалсайхан Ц 2014-12-22 21:30:10
    Хогны уут уг нь зов санаа л даа. Байрны хумууст Ийм уут таарч ба. Гэр хороололд болохгуй байна аа. Бох байх хэрэгтэй бас халуун унс хийнэ гэдгийг бодооч
  • МАРТАВАА 2014-12-22 14:47:44
    АЛТАНХУЯГ УУТ БОРЖУУР НТР-ЭЭС БОЛЖ ПИД БОЛСОН Ш ДЭЭ.
  • Эгий 2014-12-22 13:49:19
    Бат уул йн монго хийдэг ажил нь шуу дээ дур эсгэсэн ардчилагч
  • Оюун 2014-12-22 12:25:12
    Жагаа гэдэг сэтгэгдэл бичсэн нөхрөө заавал хогны уут хийх гээд байгаа юм бол талаар нь хийл дээ гэр хорооллын хогыг ядаж сард ганцхан удаа ачаачээ
  • зочин 2014-12-22 09:01:05
    ...алт хийсэн ч сэгсрэнэ, ус хийсэн ч сэгсрэнэ. Үүл бүх сайн ажлаа үүгээр л баллаа даа.
  • Zotcin 2014-12-22 08:18:26
    Batuuliin. Songuuliin. Mungiig. Hiij. Bgaa. Bizee. Ene. Uutnii. Munguur. Oilgomjtoi shtee
  • Jagaa 2014-12-22 03:52:23
    Ene hognii uut chin zuv ajil sh tee. Heden jiliiin daraa nogoon uutand hiigeegui hogiig achdaggui boloh geh met zuv golidroldoo orno shuu. Ali ch orond bdag zui...
  • bayar 2014-12-22 02:04:30
    Uul dargaa ene hognii uutnii ajlaa bolchihiich, ta sanal asuulgaar shiidsen l gedeg. iim zuil deer sanal asuuh hereg bhgui, hyamraliin uyd!!!!
  • Дамба 2014-12-22 01:47:40
    Энэ дарга нарт их ашигтай, ард олонд хог. Орон сууцныхан том уутыг дүүргэх гэвэл хог ялзрана, гэр хороололд гол хог үнс. Энэ уутанд үнс хийж болохгүй ийм хог
  • Ж 2014-12-22 01:23:58
    ХЯМАРЛЫН ҮЕД УУТАА ХИЙЛГЭХ ГЭЭД АЛТАНХУЯГТАЙ ИХ ҮЗСЭНДЭЭ ХӨӨРХИЙ АЛТАНХУЯГ ШИЙДЭМГИЙ ХУРТАЙ ХҮН БСАН ДАА
  • нэмэхээ 2014-12-22 01:01:00
    хогийн ногоон уут ард түмэн болоод байгал орчинд ямарч хэрэггүй гэдгийг монголчууд нэгэн дуугаар батална.үүнийг хийж хувьдаа ашиг олж байгаа бат-үүлд хэрэгтэй б...
  • MGL 2014-12-22 00:32:16
    Vxer Mongolchudaa ene chin tusvin munguur bish ta bidnii sar bur tuldug hogni munguur l bidnes hog hudaldaj awad uldsen munguur ni uut taraaj bgaa yum,
    • оюун 2014-12-22 12:28:56
      чи бас үхэр монголоо талаар хогны уут хийгээд талаар нь хогоо ачаачээ гэр хороололд хог ачахгүй байна шүү дээ