Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна

Өсвөр үеийнхнийг мэтгэлцээнээр дамжуулан ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй болгох үүднээс “Мэтгэлцээний клуб”-ийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачлан байгуулсан юм. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан, тэдний оюуныг тэтгэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулсаар байна. Энэ удаад 85,87,88,120,126,133 дугаар сургуулийн сурагчид “Мэтгэлцэх индэр” арга хэмжээнд оролцлоо.

Сургууль бүрд цахим индэр, Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030 бодлогын баримт бичгийг гардуулан өгсөн. Хүүхэд залуучуудыг өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөх, суралцах хэрэгтэйг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өөрийн илтгэлээрээ дамжуулан захисан. Мөн шинэ залуу уран бүтээлч Young Mo'g, болон МУСТА, дуучин, гитарчин О.Гантулга нар ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.