БАЙЛДАГЧ А.АМАР ЦЭРГИЙН АЛБАНААС ДИПЛОМЫН АЖЛАА АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА
Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албаа хаангаа их, дээд сургуульдаа цахимаар суралцах, элсэлтийн болон төрийн албаны шалгалтад бэлтгэх, гадаадын их сургуулийн тэтгэлэгт өрсөлдөх зэрэг олон боломж байдгийг 2022 оны намар халагдсан зарим түрүүч, байлдагч нар өөрсдөөрөө нотлон харуулсан билээ.
Он гарсаар үүний түүчээг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Агиймаагийн Амар үргэлжлүүлж, саяхан дипломын ажлаа хамгаалж чадсан байна.
Энэ талаар ярихдаа “Би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийнх. Эхээс дөрвүүлээ, айлын бага. Ээж минь хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилсаг хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй Агиймаа гэдэг эмэгтэй бий. Би Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 2015-2017 онд “АБУКА” барилгын технологийн коллежид 2.5 жилээр суралцсан. Ингэхдээ ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд цахилгаан хангамжийн инженер мэргэжлээр давхар суралцсан. Коллежоо төгсөж чадсан ч их сургуулиа гачигдлын улмаас төгсөж чадалгүй 2017, 2018 онуудад чөлөө авсан. 2019 оноос эргэж суралцаж байгаад дөрөвдүгээр дамжаанд ордог жилдээ буюу өнгөрсөн намар цэргийн албанд татагдан ирсэн юм. Их сургуулиа төгсөх гэж бараг 7 жил зарцуулж байгаа надад хугацаа алдах эрх байгаагүй ч цэргийн албыг биеэр хаах нь миний нэгдүгээр зорилго байсан. Ийм ч учраас өнөөдөр би олон найз нөхөдтэй болж, эх орныхоо өмнө “Байлдагч би” гээд омог бардам ёслоод зогсож байна.
Аз тохиож цэрэгт ирсний дараа “Хэрэв их, дээд сургууль нь зөвшөөрвөл цахимаар суралцах боломжийг нь хангаж өгнө” гэдгийг сонсоод ээжийгээ сургуулийнхаа Н.Ихзориг багштай уулзуулж, захидал хүргүүлсэн. Захидалдаа “Багш аа, эр цэргийн албанаас танд мэнд уламжилж байна” гээд цэргийн албаныхаа онцлогийг дурдаад ангийнхантайгаа цуг төгсөх сөн. Дипломын ажлаа хамгаалах сан гэдгээ учирласан. Багш ч зөвшөөрч, цахимаар зарим хичээлээ зааж, дипломын бүрдлийн талаар зааварчилгаа өгсөн.
Цэргийн сургалт бэлтгэлийн бус цагаар дипломын ажлаа бичиж бэлэн болгоод 1 дүгээр сарын 4-ний өдөр сургууль дээр ангийнхантайгаа хамт хамгаалсан. Одоо дипломоо 1 дүгээр сарын 24-ний өдөр гардан авна” гэв. Байлдагчийн дипломын сэдэв нь “Хотхоны цахилгаан хангамж” бөгөөд 15 давхар 4 блок орон сууц, 6 давхар үйлчилгээний төвийн цахилгаан хангамжийг нарийвчлалтайгаар дипломын ажилдаа дурджээ.
Тэрээр удаан хугацаанд төгсөж чадахгүй байсан их сургуулиа цэргийн албанд ирээд дүүргэсэндээ талархалтай байгаагаа онцолж, төгсөлтийн баяртаа цэргийн дүрэмт хувцас, байлдагчийн мөрдэсөөрөө гоёж, дипломоо гардан авахаар төлөвлөснөө баяртайгаар өгүүллээ.
 
www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • PASSPORT VISA ID CARD 2024-03-02 04:33:50
    Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certific...
  • анкудинова 2024-01-30 03:09:58
    царай нь монгол биш байна хятад байна шдээ ээж нь янхан уу эсвэл эцэг эх нь 2лаа хятад уу
  • уб 2024-01-30 02:51:46
    ямар их юм амжуулаа вэ