“Тэмүүжин өрлөг

Энхийн цагт эрүүл мэндээрээ тэнцсэн эр цэрэг армид амиа алдаж, үүнээс болж нийгэм даяараа Батлан хамгаалахын сайдад хандан бухимдаж, эгдүүцэж байна. Ийм хэрэг энэ онд зургаа бүртгэгдсэн нь харамсалтай.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас олон түмэн ам асууж, хариуцлага нэхэж байна. Өнөөх нь харин тоосон шинжгүй, өөрийгөө өмөөрөх янзтай мэдэгдэл хийж, талийгчийн гэр бүлээс ч албан ёсоор уучлал хүсэж, эмгэнэл илэрхийлэлгүй ТААХАЛЗАЖ байна.

“Хэрэв гаднын нөлөөтэй нь тогтоогдвол би хариуцлага хүлээнэ” гэж тэр хэллээ. Хэрхэхийг цаг хугацаа харуулна биз. Шүүх шинжилгээний байгууллагын эцсийн дүгнэлтээс бүх зүйл тодорно.

Батлан хамгаалах салбар, сайдыг тойрсон асуудал ундрахтай зэрэгцэн бас нэгэн өнцгийг, “но”-г иргэд хөндөж байна.

Батлан хамгаалахын сайдын мэдэлд байдаг ҮБХИС-ийн харьяа “Тэмүүжин өрлөг” гэх сургууль бий. Эл сургуульд хүүхдүүдийг дунд ангиас нь элсүүлэн авч, цэргийн эрдэмд мэргэшүүлж, дадлагажуулдаг.

Нэг ёсондоо багаас нь хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээг суулгаж, ирээдүйн генералуудыг сууриас нь бэлддэг гэсэн үг. Уг зорилго нь сайхан.

Гэхдээ энэ сургуульд уг зорилгоо харлуулж, ужгирсан олон сөрөг асуудал бийг эх сурвалжууд бидэнд мэдээлж байна. “Тэмүүжин өрлөг” сургууль дээр нэгнийгэ дарамталдаг, зодож цохидог асуудал цөөнгүй өрнөдөг гэнэ.

Дээд ангийн ах нар нь дүү нартаа ухамсрын шанаа өгч, тэднийг гарын аясаар хөдөлгөдөг юм байх. Багш нар нь ч бүр “үгээ хэлдэг” гэх.

Цэргийн хурандаа, генералуудын хүүхдүүд, ач гуч нар голдуу суралцдаг, хэрхэн чармайхаас нь үл хамаарч хойтох тавилан нь нэгэнт зурагдчихсан нөхөд элбэг тул арга, эвийг нь олоход бэрх аж.

Харагддагаас тэс өөр ертөнц тэнд оршиж, хачин таагүй уур амьсгал ноёлдог юм байх. Төсөөлөлд ч багтамгүй зарим үйл явдлууд өрнөдөг, өрнөсөн жишээ бий гэнэ.

Тэгэхээр тэр ХААЛТТАЙ ЕРТӨНЦӨД хяналт тавих шаардлага эрхгүй үүссэн нь харагдаж байгаа юм. Салбар нь сайдтайгаа нэгэнт доргисны тул энэ мэт асуудлыг ч орхилгүй, сайтар нягтлах нь угаас зүйтэй биз ээ.

Үнэхээр эх сурвалжийн мэдээлсэн шиг нөхцөл байдал “Тэмүүжин өрлөгт” үүссэн, үүсээд удаж байгаа юм бол маш ноцтой асуудал дэгдэх нь дамжиггүй.

Батлан хамгаалах салбарыг авч явах ирээдүйн боловсон хүчнүүд тэнд зүй бус хүмүүжлээр торниж байна гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй ажил, албан дээр гарсан хойноо эргээд тийн хүмүүжлээр өөрийн доорх албан тушаалтнуудаа удирдаж, батлан хамгаалах салбарыг харлуулж, өнөөд тулгамдаад буй олон асуудал бүр гаарах сөрөг талтай.

Тиймээс сууриас нь цэгцлэх хэрэгтэй. “Шүд эрүүл бол бие эрүүл” гэдэг шиг дарга хурандаа нарын хүүхэд гэдгээс үл хамааран энд суралцаж байгаа өсвөр үеийн хүүхэд багачуудыг эх оронч, зөв боловсон хүмүүжүүлэх тал дээр анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна.

Эх сурвалжийн хэлж байгаачлан “Тэмүүжин өрлөг” сургуулийг шалгах нь зүйтэй.  Шалгах хэрэгтэй, нягтлах ёстой. Ямааны мах халуун дээрээ гэдэг шүү дээ...

Д.Сүрэн

Sanuulga.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бааги 2024-01-09 06:19:02
    Энэ сайдыг, сургуулийг, бас яамыг сайтар шалгах нь зөв, нууц гдэг зүйл бх нь зөв ч энэ далбайн дор маш олон хэрэг нуугдаж бгаа нь ойлгомжтой!!!!.....
  • ард 2023-11-22 07:47:48
    Өнгөрсөн 2020- оноос эхлэн цэргийн төв эмнэлэгийн эмч нар, Цэргийн Дуу Бүжгийн Чуулга-ыг архангайд аваачиж шоу хийсэн дээ.
  • ХУУЛЬЧ  2023-11-18 02:05:44
    ТЭНД ХҮҮХДИЙН ЭРХ ХӨНДӨГДӨХ БОЛОХООР ШАЛГАСАН НЬ ДЭЭР БАЙХ ДАА.,,,