Хөвсгөлийн Хөгжимт драмынхан Европоор аялан тоглолт хийнэ
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Европын орнуудаар аялан тоглолт хийхээр  болжээ. Эх орноо сурталчилан таниулах тус аялал нь энэ сарын 28-аас эхэлж, Европын холбооны 40 гаруй оронд гурван сарын турш үргэлжлэх гэнэ.

Монгол Францын соёлын төв болон “Үүрдийн Монгол” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж буй уг аялан тоглолтоор хөөмий, уртын дуу, бий биелгээ зэрэг ардын урлагийн үзүүлбэрүүдээ гадаадын үзэгчдэд толилуулах юм байна.

Гэхдээ энэхүү аялан тоглолтынхоо өмнө Хөвсгөл аймгийн уран бүтээлчид  Европын орнуудад тоглох шилдэг үзүүлбэрээ энэ сарын 24-ний 15.00 цагаас Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглохоор болжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-05-21 14:12:45
    Аймгийнхаа сумдын иргэдэд тоглолтоо үзүүлдэг юм болов уу. Уг нь Соёлын тухай хуулиар хүлээсэн үндсэн үүрэг нь аймгийнхаа иргэдэд урлагаар үйлчлэх л юм шүү дээ. Үүний төлөө ч төсвөөс санхүүжилт өгдөг. Цалингаа аваад төсвөөс томилолтын зардал бас бус зардал