Б. Энхбаярын хэлснээр арван хоногийн дараа нүүрсний жинхэнэ хулгайчдыг мэдэж авна, Монголын ард түмэн!

ХҮН-ын дарга Тогмидын Доржхандаас Авлигатай тэмцэх газар мэдүүлэг авсан байна. Энэ нь Т.Доржхандаас нүүрсний хулгайн мөнгө 44 их наяд болох тухай тооцооллыг магадалснаар мэдээлэгдэж. Тогмидын Доржханд үүнийг маш тодорхой юм аа гэж нийгэмд анх зарласан хариуцлагатан.

Эдийн засаг, тооцооллыг хэнээс ч илүү мэдэх агуулгаар өөрийгөө тунхагладаг Т.Доржханд үүнийгээ одоо ч нотлох биз. Ард түмэн хэдийнэ ингэж ойлгож, гомдож, гутарч байгаа. Засгийн хэрэг эрхлэхийн Д.Амарбаясгалан арай ч их тоо доо, 44 их наяд гэдэг ч гээд нэг тийм сулхан мэдэгдэж байсан. Энэ тооны асуудал дахин яригдаж, АТГ Т.Доржхандаас мэдүүлэг авахад тэр хэрхэн хариулсан нь тун сонирхолтой юм.

Ард түмэн үүнийг мэдэх эрхтэй. Б.Энхбаяр сайд нүүрсний хэргийн асуудлаар сонсгол явуулах гээд үйлээ үзэж байх шиг байна. Ирц нь бүрдэхгүй, Түр хорооны гишүүд нь гэдгэр, Ерөнхий сайд шалавла, түргэл гэж шахаастай, Б.Энхбаяр гэдэг үнэхээр л энэ хорооны ажлын завсар зайгаар Хууль зүйн сайдын ажлаа хийж байх шиг байна.

Нүүрсний жинхэнэ эздийг зарлана аа, олно оо гэж тэр хэлсэн, өнгөрсөн баасанд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн хуралтай тул, түүний өмнөөс энэ мэдэгдэл, энэ үгийг хэлсэн гэж ойлгогдож байгаа. 14 хоногийн дараа жинхэнэ хулгайчийг зарлана гэж бүр тодорхой хэлсэн. Одоо арван л хоног үлдлээ. Арван хоногийн дараа нүүрсний жинхэнэ хулгайчийг мэдэж авна, Монголын ард түмэн!

Нүүрсний хулгайн сонсгол ингэж товлогдож байх хооронд өчигдөр АТГ мэдэгдэл хийж, авлига албан тушаалтай холбоотой "том хэргүүд" прокурорын хяналтад шилжсэнийг мэдээллээ. Одоо тэндээс ял төлөвлөгдөж, шүүх рүү очих нь тодорхой болж байгаа аж.

Тэгэхлээр тун удахгүй шүүх элдэв гаднын дотнын нөлөөнд авталгүй, улс төрчид, эрх мэдэлтэн гэж ялгалгүй үнэн мөнийг дэнслэх л үлдэж байх шив дээ.

Б. ДОРНО

Amlalt.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard tumen 2023-12-16 16:50:32
    Ard tumen nvvrsnii hulgaichdiig bvgdiig n gadarlaj medej bga. Odoo shalgaltiin vr dvn yaj garch hulgaichdiig shudraga zarlahiig hvleej bna...hurdlaasai
  • Шоу шү 2023-11-22 02:34:31
    Сонгуулийн шоугаа их сүржигнэж бнаа.Ингэж баахан сүржигнээд АН Ажнай,Адяасүрэн т хамаг хэрэг хүчээр тохож баатар болох нь ойлгомжтой.МАН 8 жил хаан луйварчин бс...
  • Зочин  2023-11-21 10:48:06
    Монгол хүн бүр ноогдол ашгаа авах хэрэгтэй,ард түмэн эрхийнхээ төлөө нэгдэж тэмцэж байж ялах б.о Хулгайч нарын өмч хөрөнгийг хурааж ,ялла
  • Бат 2023-11-21 06:22:35
    Бид параламэнтаа 2 танхимтай болгохгүй бол хэзээч хөнжихгүй
  • Иргэн  2023-11-21 05:54:00
    Монголчууд аа, хувиа хичээсэн ааш араншингаа намжаагаад, орчин тойрноо цэвэрлэцгээ!
  • zochin 2023-11-21 05:11:03
    manai darga nar bugd holbootoi uchir hen ch shiitgegdehgui, uuniig magadlay geed tag bolno.